АТГ-ын "заргач зан"
2018-03-21

 

Авлигатай тэмцэх газар сүүлийн үед тун заргач байгаа. Нэр төрд халдсан "хэргээр" дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүдээ цагдаад өгнө хэмээн айлгаад авсан тус байгууллага саяхан хэвлэл мэдээллийн байгууллагыг шалгуулна хэмээн "сүрдүүлжээ". Ажил хэргийн нэр хүндэд халдсан хэмээн  www.breakingnews.mn сайтыг цагдаад өгнө хэмээн албан сайтдаа мэдээлсэн байна.

 

Тэгвэл өчигдөр твиттер хуудсаараа дамжуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг "хашраахаа" мэдэгдэв. "Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд цензургүй ярихдаа ташаа зүйл олон ярьсан байна. Чухам юу гэж ташаарсан талаар маргааш тодорхой тайлбар өгөх болно" хэмээн олон нийтийн сүлжээгээр зарга хийжээ.

 

Харин З.Энхболд дарга "Надтай заргалдах яах вэ! Авлигатайгаа тэмцээч, юун завтай юм" хэмээн хариу барьсан байна.

 

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
sanaa:
Авлигатай тэмцэх газар Солонгосын хуулийнхнаас суралцмаар байнаа. Энэ Энхжаргал дарга ажлаа сайн хийж чадахгүй байна гэж бодож байна
2018-03-22
Breaking news gedeg site bol huniig aimshigtaigaar gutgedeg dorimjiildog site bna lee. Shuud hujaa, hulgaich, aluurchin geed l. Genko iin site gesen. Argagui l ezendee taarsan site bsan. Arga hemjee avahgui bol Mongoliig hoorond taltsuulj ustgah zorilgotoi yum shig
2018-03-21
Эрх зүйн харилцан туслах гэрээ гээч зааг олон улсад үйлчилдэг. хэн дуртай нь гадаад улсад очоод хэрэг үүсгээд байж болдоггүй гачлантай бөгөөд тухайн улс ч зөвшөөрдөггүй, Монгол ч гэсэн өөрийн иргэнийг гадаад улсад шилжүүлж шалгуулдаггүй, манай улсад шалгагдаж байгаа гадаад иргэнийг гадаад улс руу шилжүүлж өгдөггүй журам бий шүү. гэхдээ АТГ- өмөөрч байгаа юм биш. Шуррхай бас илүү нээлттэй ажилламаар санагдаад л байдаг Энхжаргал даргаа
2018-03-21
Энхболдыгбарах уу. Эвгүй юм ярьж байж өөрсдөө татан буугдваа
2018-03-21
Дэмжиж байна
2018-03-21
zochin:
Унгар Монгол 2 адил сургалт авсан нь үнэн бол харьцуулаад дүгнэх хэрэгтэй. Сургалтууд харин хангалттай хийгдсэн гэдэгт эргэлзэхгүй байна
2018-03-21
ЭНЭ БАЙГУУЛЛАГЫГ ТЭР ЭНХЖАРГАЛТАЙ НЬ ХАМТ ТАТАН БУУЛГА
2018-03-21
Дэмжиж байна
Энэ байгууллага хэрэгтэй юу
2018-03-21