Бөхийн өргөөний тухай яриагүй, МҮБХ шинэчлэгдэх ёстой
2018-03-21
Гэрэл зургуудийг MPA.mn

Өнгөрсөн оны тавдугаар сард Монголын Үндэсний бөхийн холбооны ээлжит бус Их Эе хуралдаж, тэргүүнээрээ "Гацуурт" компанийн ерөнхий захирал Л.Чинбатыг сонгожээ. Тус хурлын энэ шийдвэрийг бөхийн холбооны одоогийн удирдлагууд хүлээн зөвшөөрөхгүй, тамга тэмдгээ эзэмшсээр буй аж. Ингэснээр бөхийн холбооныхон хоёр хуваагдаж, тамга тэмдгээ булаацалдаж эхэлжээ.

МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж, энэ сарын 24-нд МҮБХ-ны ээлжит VIII Их Эеийг хуралдуулахаар тов зарлаад байна. Харин энэ хурлыг хууль бус гэж МҮБХ-ны төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.

МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн дарга  Ү.Хүрэлбаатар “Бүрэн эрхийнх нь хугацаа дууссан Р.Нямдорж одоог хүртэл тамга тэмдгээ өгөхгүй, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байна. Тиймээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж гарсан. Шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа энэ үетэй давхцуулаад хурал зарлаж байгаа нь хууль бус. Мөн шүүхээс Р.Нямдоржийг тамга тэмдгийг хэрэглэхийг хориглосон. МҮБХ нэг л тэргүүнтэй, тэр нь Л.Чинбат. Тэр хурлаас сонгогдсон Цэцдийн зөвлөл, Хяналтын зөвлөл хүчин төгөлдөр ажиллаж байгаа. Бид олон жил ажилласан Р.Нямдоржид хүндэтгэлтэй хандаж байгаа” гэж ярив.

Хэнтий аймгийн бөхийн холбооны дарга М.Хүдэрбаатар “Гурван шатны шүүхээр МҮБХ-г эрхзүйн чадамжгүй гэдгийг тодорхойлсон. Энд бөхийн холбооны удирдлага, бөхийн өргөөг авах асуудал яриагүй. Монголын үндэсний бөх Японы сумо шиг мэргэжлийн спорт шиг болж, өөрийгөө санхүүжүүлдэг сайхан боломжийг хааж байгаа удирдлагуудын талаар ярьж байна. Залуу бөхчүүдийн өсөх ирээдүйн талаар ярьж байна. Бөхийн холбооны удирдлага 4-6 жилийн хугацаанд солигддог байх ёстой. МҮБХ шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Гуравдугаар сарын 24-нд хурал болохгүй гэдгийг бөхчүүддээ уриалж байна. Залуу бөхчүүд битгий хууртаарай” гэсэн байр суурийг илэрхийллээ.

2011 онд дээд шүүхийн шийдвэрээр одоогийн удирдлага хүчингүй болсон. Хүчингүй байх хугацаанд гарсан бүх шийдвэр хүчингүй. Тиймээс сэргээш хэрэглэсэн шалтгаанаар бөхчүүдийн барилдах эрхийг хассан нь хууль бус, хүчин төгөлдөр бус гэдгийг тэд хэлж байна.

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Бөх биш хүмүүс үүнд оролцохгүй байвал болдоггүй юм бол уу ихэнх бөхчүүд өргөөг босгоход зохих ёсны хандив өгсөн гэж сонссон Чинбат баян хүн байж түүнд шунаж яандаа хэдэн үеийн хөрөнгөтэй хүн гэж ярих юм. Зарим нь аврагад туслах ёстой газар ч авсан байх гэх юм Хууль 20 гаруй жил ажилсан байгуулагын тамга тэмдэгийг хүчингүй болгож шинээр хийлгээд хүүхэд тоглож байгаа биш буруу шийдвэр гаргаж хүмүүссээ муудалцуулаад байдаг энэ бишээ үүний цаана нөгөө танил тал хээл хахуул бүрэн явагдаж таараа. Баянмөнх аврага ч гэсэн сайхан нэр хүндтэй хүн баян бол баян Богд уул ,Төв аймаг хавын тэр их эдлэн газар нутаг тэнд барьсан байгууламж чинь таньд багадаад байна гэж үү. Бөхийн өргөөг заавал та эзэмших ёстой гэж үү Увсын сайхан бөхчүүдийг буруул турихраад байх шиг
2018-04-21
Энэ сахалтай нөхөр аль шатны ямар цолтой хаанахын бөх вэ?
2018-04-17
Бөхчин:
Бөхийн холбоог Нямдорж, Данзангаас өөр хэн ч авч явж чадахгүй!!!!!!!!! Тэгээд Ухна Хүрэлбаатар авч явах юм уу? Допинг Сүхбат удирдах юм уу? Ноён уулын наймаачин Чинбат толгойлох юм уу? Зөнөг Баянмөнх ахлах юм уу? Хошногоны ац Ганболд даргалах юм уу? Ёстой яршиг л байна даа!!!!
2018-03-22
Nam bus irgen:
Mongol ulsad buh shatandaa alban tushaaliin heneetnuudiin temtseldeen uraldaan uneheer gamshgiin hemheend hurtelee erch huchee avchee.
2018-03-22
шударга:
ХААНЫ АЛБА ХУГАЦААТАЙ ХӨӨ ОДОО СЭНТИЙГЭЭСЭЭ БУУХ ЦАГ ЧИНЬ БОЛСОН БАЙХ АА ХӨӨ
2018-03-22
Төрөө:
Нямдорж ханаж,цадах болоогүй юу. Наад ҮБХ холбоог шинэ шатанд гаргамаар байна. 3-5 жилд солигддог, тайлангаа тавьж дүгнэдэг болмоор байна.