Саркози, Муаммар Каддафигаас их хэмжээний санхүүгийн тусламж авч байжээ
2018-03-21

Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозийг цагдаагийнхан саатуулсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрбээр Нантер хотын Цагдаагийн хэсэгт байцаалт өгч байна.

 

 

Николя Саркозийг 2007 оны Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа Ливийн удирдагч асан Муаммар Каддафигаас их хэмжээний санхүүгийн тусламж авсан хэмээн буруутгажээ.

 

Өмнө нь цагдаагийнхан Саркозийг 2007 оны сонгуулийн кампанит ажлынхаа үеэр "хууль бус" үйл ажиллагаа явуулсан асуудлаар байцаалт авч байсан юм. Саркози энэ үеэр “өөрийгөө ямар ч хууль бус үйл ажиллагаа явуулаагүй” хэмээн мэдэгдсэн юм.

 

Тэрбээр 2007 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Каддафигаас хууль бус санхүүжилт авсан гэх нотолгоонууд гарч иржээ. Уг хэргийг цагдаагийнхан 2013 оноос шалгаж буй гэнэ. 

 

Мөн Саркозигийн Засгийн газарт ажиллаж байсан Брис Ортефёг мөн байцаажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин