АН дахь шинэчлэл буюу “Шонхор”-ын шигшилт
2018-03-21

 

Сөрөг хүчин АН шинэчлэлээ үргэлжлүүлж байна.  Ингэхдээ намын Үндэсний бодлогын хорооны бүрэлдэхүүнээ өөрчилж, Р.Амаржаргал нарын нэр бүхий 116 гишүүнийг хасч, дотоод сонгууль явууллаа. Дотоод сонгуульд 120 гаруй гишүүн өрсөлдсөнөөс  92 нь сонгогдох гэнэ.  Одоогоор сонгуулийн дүн хараахан гараагүй байна.

 

Үүнтэй зэрэгцээд  Сангийн сайд асан С.Баярцогтыг АН-ын гишүүнчлэлийн бүртгэлээс хассанаа мэдэгдлээ. “Швейцарийн прокурорууд өнгөрсөн 2008 оны есдүгээр сард С.Баярцогтыг Монгол Улсын сайд болсон үетэй давхцан түүний дансанд 8.2 сая евро буюу 10.1 сая ам.доллар орж ирсэн” гэх “Ройтерс” агентлагийн мэдээлсэн.  Энэ асуудлаар АТГ “Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь С.Баярцогтын 9.2 сая ам.доллартай холбогдох эрүүгийн хэргийг Швейцарь улсын холбооны прокурорын газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” гэдгээ албан сайтаараа дамжуулан мэдэгдээд байгаа.

 

С.Баярцогтын тухайд АН-ын төдийгүй Монголын лидер улстөрч.   Гэхдээ АН-ын удирдлагууд  түүнтэй холбоотой асуудалд хуулийн байгууллагын шийдвэрийг харзнах байтугай өөрийнх нь тайлбарыг ч сонсолгүй  гишүүнчлэлээсээ хаслаа.  Нэгэнтээ эрх баригч хүчнийхэн  “Эрдэнэт”-ийн асуудалд орооцолдсон энэ үед  “Оюутолгой”-н асуудлаар  сөхөгдөхөд   сөрөг хүчин АН түрүүлж хөдөлсөн нь овлигогүй үйлдэл байлаа. Учир нь “Оюутолгой”-н гэрээний асуудалд  зөвхөн АН хамаатай бус тухайн үеийн Засгийн газрыг МАН тэргүүлж байсан.

 

Ямартай ч хууль, шүүхээр бүрэн шийдвэрлэгдээгүй, хэвлэлийн мэдээлэл С.Баярцогтыг АН-аас хөөх шалтаг, шалтгаан боллоо.  Цаашлаад “Энэхүү асуудалд С.Баярцогт гэм буруутайд тооцогдвол Монгол Улс аас “Рио тинто” компанитай байгуулсан гэрээг эргэж харах зайлшгүй нөхцөл үүсэж болзошгүй. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярын тэргүүлсэн Засгийн газрын гишүүд болон Монголын улстөрчидтэй холбоотой оффшор данс, авлига, хээл хахуулийн гэмт хэрэгт нэр холбогдсон асуудлуудыг нэг мөр болгон цаг алдалгүй шийдвэрлэхийг олонхийг бүрдүүлж буй УИХ, Засгийн газар, хууль хяналтын байгууллагуудаас АН хариуцлагатайгаар шаардаж байна” гэдгээ АН мэдэгдээд байгаа. Өнөөдрийн тухайд оффшор данстай холбоотой асуудлаар Ерөнхий сайд С.Баяр ч АТГ-д байцаагдсан. Тиймээс энэ асуудлаар шалгагдах эрхмүүд нэг, хоёроор тогтохгүй хөврөх нь тодорхой.

 

АН-ын тухайд  “Алтангадас”, МҮДН, “Нэг ардчилал”, “Шонхор”, МоАХ, “Зүүн хойд Ази” гээд дотооддоо хүлээн зөвшөөрөгдсөн фракцуудтай.  Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсантай зэрэгцээд АН дахь “Алтангадас”-ын  унаж, “Шонхор”-ын үе эхэлсэн.  2016 оны УИХ-ын сонгуулийн ялагдлын хариуцлага хүлээж, АН-ын дарга  З.Энхболдыг огцорсон хэдий ч “нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэр өөрчлөгдөөгүй”-тэй агаар нэгэн.    АН-ын тэргүүлж байгаа “Шонхор” фракцынхан намын дүрэмд өөрчлөлт оруулж, Үндэсний бодлогын хорооны  бүрэлдэхүүнийг шинэчилж, шигшилт хийн,  эрх мэдлээ улам бататгаж байгаа үйл явц үргэлжилсээр байна.  Удахгүй дүн нь гарч, нэрс нь тодрох АН-ын Үндэсний бодлогын хорооны  "Шонхор"-уудаас, тэр дундаа "Эрдэнийн хүмүүс"-ээс бүрдэнэ гэсэн бор шувуу нисч байгаа.  

 

Ер нь аль ч үеийн сөрөг хүчинд эрх баригчдыг алдаан дээр тоглож,  оноогоо нэмдэг  боломж бүрддэг. Гэхдээ энэ удаад АН-ын дотоод тэмцлээсээ улбаалж, сөрөг хүчний оноогоо ч алдсаар байна.

 

Парламентад суудалтай МАН,  АН-ыг шинэчлэл нэртэй дотроо хагаралдаж,   Засаг барьж байх үеийнх нь асуудал сөхөгдөн  хуулийн байгууллагаар шалгагдаж байх зуур гурав дахь хүчин болох МАХН, МНН, ИЗНН, МҮАН нэгдэж,  шинэ дээд Үндсэн хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэн, “МАНАН-гийн тогтолцоог  халж, шударга ёсыг тогтооно” хэмээн уриалж, 2020 оны сонгуульдаа   бэлтгээд завгүй явна, цаана чинь.

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энхлэн сэтгүүлч чамд өөр бичих сэдэв алга уу? С.Баярын талаар гэх мэт олон зүйл баймаар юм. Хэний захиалгаар бичив хэндч хэрэггүй сэдвээр
2018-03-21
Mongolchuud alba CH gesen dahin an nii aluurchin hulgaich nariig songohgui ooriigoo aluulah gesen teneg baidgiimuu estoi haraarai Hof shaar hulgaich naraa
2018-03-21
zochin:
dampuursn nam
2018-03-21