Ньютон, Дарвин нартай хамт Стивин Хокинг нойрсоно
2018-03-21

Британийн нэрт физикч Стивин Хокинг энэ сарын 14-ний өдөр 76 насандаа таалал төгссөн билээ.

 

 

Тэгвэл Хокингийн шарилыг Лондон хотын Уэстминстер Абби дахь дэлхийн шинжлэх ухааны хөгжилд хамгийн их нөлөө үзүүлсэн суут Британийн физикч, математикч, философич Исаак Ньютоны шарилын дэргэд оршуулахаар болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Мөн уг шарилын хажууд нэрт эрдэмтэн Чарльз Дарвины шарил байрладаг гэнэ.  Эрдэмтэн Исаак Ньютон 1727 он, Чарльз Дарвин 1882 онд таалал төгсчээ.

 

Хокингийг оршуулах ажиллагаа энэ сарын 31-нд Их Гэгээн Мариягийн сүмд болно. “Оршуулах ажиллагаанд Хатан хааны гэр бүлийн гишүүн оролцож магадгүй” хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

 

 

Хокинг нь 1974 онд космологи ба квант татах хүчний чиглэлүүдэд, үүнд ялангуяа хар нүхний талаарх судалгаа ололтоороо олны дунд танигдсан. Өөрийн боловсруулсан онолууд болоод космологийг ерөнхийд нь хэлэлцсэн нийтийн шинжлэх ухааны бүтээлүүдээрээ мөн амжилт олсон юм.

 

1988 онд түүний бичсэн “Цаг хугацааны товч түүх” (A Brief History of Time) ном нь Британийн “Сандэй Таймс”-ын бестселлерийн жагсаалтад рекорд эвдэн 237 долоо хоногийн турш тэргүүлж, 10 сая хувь борлогджээ.

 

Стивен Хокингийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Амьдралын теором” кино өнгөрсөн 2016 онд нээлтээ хийсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин