Исламын улсынхан Афганистанд халдаж, 31 хүнийг хөнөөжээ
2018-03-22

Афганистаны нийслэл Кабул хотноо “Шинэ жил”-ийн арга хэмжээ зохион байгуулагдаж байхад террористууд алан хядах ажиллагаа зохион байгуулсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг халдлагын улмаас 31 хүн амиа алдаж, 65 хүн шархадсан гэнэ. “Амиа алдагсдын тоо нэмэгдэх магадлалтай буй” талаар Кабул хотын Цагдаагийн газраас уламжлав.

 

Халдлагын хохирогчдын дийлэнх нь шийтийн шашинтнууд гэнэ.

 

Энэхүү аймшигт халдлагын ард Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл бий хэмээн эрх баригчид мэдэгдлээ.

 

Их хэмжээний тэсрэх бөмбөг тээвэрлэсэн суудлын машиныг дэлбэлсэн байна. Уг дэлбэрэлтээс хэдхэн минутын дараа олон газар жижиг, том хэмжээтэй дэлбэрэлтүүд болжээ.

 

Тус алан хядах бүлэглэл Ирак болон Сири дэх нөлөөгөө алдсан учир улмаар Афганистанд хууль бусаар нэвтэрч, эрхээ тогтоохыг санаархаж буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Америкийн үүсгэн байгуулж тэжээж зэвсэглэдэг террористууд маш олон хүнийг алж бна. Америк газрийн хөрснөөс арчигдаасай
2018-05-04