Израйль цэргийг алгадсан палестин охин ял сонсчээ
2018-03-22

Израйлийн армийн цэргийг алгадсан Палестин охиныг шүүхээс буруутай хэмээн үзэж, ял оноосон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Өдгөө 17 настай Адам Тамими охин өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хамгаалалтад гарч байсан Израйль цэргийг алгадахаас гадна доромжилжээ.

 

Тэрбээр Израйлийн эрх баригчдын түрэмгийллийг эсэргүүцэн, ийнхүү Израйль цэрэгт гар хүрчээ. Уг бичлэг нийгмийн сүлжээгээр тархсаны дараахан цагдаагийнхан охиныг баривчилжээ.

 

 

Шүүхээс охиныг буруутай хэмээгээд найман сарын хорих ял болон 1440 ам.долларын торгууль ноогдуулсан байна.

 

“Шүүгчдийн шийдвэр хэтэрхий хатуу, чанга байлаа” хэмээн охины өмгөөлөгч мэдэгдэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин