"БОДИСЫН СОЛИЛЦОО"-гоо хэрхэн хурдасгах вэ
2018-03-22

Бодисын солилцоогоо хурдасгах аргаас “www.wikihow.com” сайт нийтэлжээ.

 

Алхам №1

 

 

Илчлэг багатай хоол хүнс хэрэглэх. Та боломжтой бол өдөрт 4-5 удаа хооллож сураарай. Хоол бодисын солилцоог хурдасгадаг.

 

Алхам №2

 

 

Өглөөний цай нь бодисын солилцоог хамгийн сайн идэвхжүүлдэг хүчтэй идэвхжүүлэгч юм. Аль болох амин дэм болон тэжээллэг бодис, уургаар баялаг хүнс өглөө цайндаа хэрэглэх ёстой. Санал болгоход жимс, самартай овъёос, бяслаг, бууцай, ногоотой төрөл бүрийн омлет, бүхэл үрийн талх, аарц зэрэг нь сайн.

 

Алхам №3

 

 

Халуун ногоо бага хэмжээгээр хэрэглэх.

 

Алхам №4

 

 

Та биеийн хүчнийхээ ачааллыг өөрчилж, үр дүнтэй болгох хэрэгтэй. Та өдөрт хагас цаг дасгал хийж заншаарай. Үр дүнд нь бодисын солилцооны түвшин өндөр болсон байна.

 

Алхам №5

 

 

Фитнес таны илүүдэл жинд санаа тавихаас гадна бодисын солилцоог хурдасгах давуу талтай.

 

Алхам №6

 

 

Та дасгал хийх боломжгүй бол шатаар гарч заншаарай.

 

Алхам №7

 

 

Ус биохимийн бүх үйл явцад оролцдог. Иймээс ямар ч нэмэлт бодисгүй цэвэр ус сайн уух ёстой. Нэг дор ихийг уух шаардлагагүй бөгөөд хамгийн зохистой хэмжээ бол 100 мл. Мөн хоолоо идэхээс өмнө болон дараа 10-15 минутын дотор ууж хэвшээрэй.

 

Алхам №8

 

 

Цай болон кофе нь бие организм дахь шингэний тэнцвэрийг бүрэн нөхөж чаддаггүй. Чихэрлэг ундаа шүүс ч гэсэн эсийн даралтыг нэмэгдүүлснээр шингэн алдалтыг улам ихэсгэдэг. 

 

Алхам №9

 

 

Мөн ногоон цай ууж болно.

 

Алхам №10

 

 

Хэрвээ та эрүүл мэнддээ анхаардаг бол үргэлж эрүүл хүнс, жимс жимсгэнэ өдөр тутам хэрэглээрэй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин