Мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэрийг танилцуулна
2018-03-23

Төрийн ордны жанжин Сүхбаатарын танхимд

 

 09.00 цагт “Шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн гарц” сэдэвт эрдэмтдийн зөвлөгөөн болно.

 

ЦУОШГ-н хурлын танхимд

 

09:00-11:00 цагт Цаг уур, орчны шинжилгээний газараас Цаг уурын баярын өдрийг угтан "Уур амьсгалын өөрчлөлтийг мэдэрч, гамшигт бэлэн байцгаая" эрдэм шинжилгэний хурал зохион байгуулна. Утас 99907223

 

УБТЗ-ын Зорчигчийн Вагон Депо-ийн сургалтын танхимд

 

09:00-11:00 цагт Хилийн бүсэд мөрдөгдөх дүрэм журмын талаар мэдээлэл өгөх сургалт болно. Холбогдох утас: 99413120

 

ЭМЯ-ны 306 тоот өрөөнд

 

09.00-15.00 цагт ЭМЯ, ОБЕГ, ЗӨСҮТ хамтран Зоонозын өвчний дэгдэлтийн үед салбар хоорондын байгууллагууд хэрхэн хамтран ажиллах талаар ширээний дасгал сургуулилтыг зохион байгуулна. Утас 99718898

 

НЗДТГ-ын А танхимд

 

10:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана.

 

"Холлидэй инн" зочид буудлын 19-р давхрын хурлын танхимд 

 

10:00-12:00 цагт ХНХЯ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авч ажиллуулж буй аж ахуйн нэгж байгууллагын төлөөллийг урьж уулзалт хийнэ.Утас 91915340, 88844482, 99991923.

 

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд

 

11:00 цагт Хүүхдийн эрхийн талаар, мөн одоогийн цаг үеийн асуудлаар "Ноён уулаа аварья" ТББ, "Март8" эмэгтэйчүүдийн хөдөлгөөн, "Оюунлаг монгол" ТББ-уудаас хэвлэлийн хурал зарлалаа. 


11:30 цагти "Багш нарын цалингаа нэмүүлье" түр хороо нь "Эв санааны нэгдэл" үйлдвэрчний эвлэлийн нэг жигүүр болсонтой холбогдуулан "Эв санааны нэгдэл" үйлдвэрчний эвлэл, "Монголын багш нарын үйлдвэрчний эвлэл" хамтран мэдээлэл хийнэ. 


12:00 цагт "Улсаа аварья" ард түмний хөдөлгөөнөөс оффшор данстай С.Баярцогт, С.Баяр нарын оффшор дансан дахь мөнгийг ил болгох талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

Монголбанкны төв байранд

 

12:30 цагт Мөнгөний Бодлогын Зөвлөлөөс гарсан шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлыг зохион байгуулна. Холбогдох утас: 88118801, 91992520

 

МУИС-ийн I байранд

 

14.00 цагт  МУИС - Гарааны Эм Би Пи лаб ХХК-ийн хооронд патентийн лицензийн гэрээ байгуулна. Утас 99002019 

 

MУИС-ийн 5-р байрны 203 тоотод

 

14:30 цагт "Нийтийн удирдлага ба тогтвортой хөгжил-Онолыг практикт нэвтрүүлэх нь" сэдвийн хүрээнд мэргэжлийн зөвлөгөөн зохион байгуулагдана. Холбоо барих утас 94045052, 89175789

 

МТҮП-ийн 3 давхарт

 

14:30 цагт БСШУС-ын сайдын нэрэмжит “Залуу судлаачдын грант”, “Докторын дараах инновацийн тэтгэлэг” хүртсэн 2017 оны шилдэг 22 залуу судлаач, ШУА-ийн жинхэнэ гишүүд оролцох “ЗАЛУУ СУДЛААЧДЫН МАНЛАЙЛАЛ-2018: АНАГААХ УХААНЫ САЛБАРТ” уулзалт хэлэлцүүлэг болно. Утас: 9665-6561

 

Shuud.mn
Сонин хачин