Хүүхдүүдэд хамгаалалт хэрэгтэй байна
2018-03-23

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Харилцаа холбооны зохицуулах хорооноос хүүхэд, өсвөр үеийнхнийг цахим орчны гэмт хэрэг, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох чиглэлээр төлөвлөгөө боловсруулж, 3 талын хамтарсан тушаалаар баталлаа.

 

 

Монгол Улсын нийт хүн амын 37.6 хувийг 0-18 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Насны бүлгээр авч үзвэл  0-4 насны 394 514, 5-9 насны 322 575, 10-14 насны 220 429, 15-18 насны 189 661 хүүхэд байна. Нийт хүүхдийн 20 орчим хувьд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байгааг холбогдох албаныхан хэлж байна. Мөн манай улсын нийт хүн амын 80.6 хувь нь интернэт хэрэглэгч, 99.7 хувь нь гар утас хэрэглэгчид байна. Тиймээс мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, цахим орчин дахь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлага тулгараад буй юм.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин