Халзан Антонио Бандерас
2018-03-23

“Оскар”-ын шагналт, холливудын нэрт жүжигчин Антонио Бандерас үсээ хусуулж, халзан болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Өдгөө 57 настай жүжигчин эр сүүлд “Premiere of Genius: Picasso” киноны гол дүрийг бүтээсэн юм.

 

Уг бүтээл өчигдөр Испанид нээлтээ хийжээ. Энэ үеэр жүжигчин эр шинэхэн төрхөө хэвлэлийнхэнд харуулсан байна. Бандерас өнгөрсөн 2013 оноос үерхэж буй, найз бүсгүй Николь Кимпилийн хамтаар уг арга хэмжээнд оролцжээ.

 

Тэрбээр хэдэн жилийн турш, үс болон сахлаа ургуулах болсон юм.

 

Өөрчлөлтийнх талаар жүжигчнээс хэвлэлийнхэн асуухад “Үнэхээр сайхан байна” гэж хариулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг   

Shuud.mn
Сонин хачин