Элчин сайдаар томилогдсон Ё.Отгонбаярт Итгэмжлэх жуух бичиг гардууллаа
2018-03-24

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Ё.Отгонбаярт итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙГ ГАРДУУЛАН ӨГӨХДӨӨ:

 

“АНУ-тай хийгдэж байгаа худалдааны эргэлт чамлах хэмжээнд байгаа гэдгийг та мэдэж байгаа байх. Саяхан АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Мөн шинэ жилээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад явуулсан захидлыг та уншсан байх. Элчин сайд хүн очоод их ажил хийх ёстой. Усанд шидсэн чулуу шиг алга болж болохгүй. Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа цаашид үргэлжилнэ.

 

Саяхан мөн Тамгын газрын дарга З.Энхболд АНУ-д очихдоо оёмол бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх, авлигатай тэмцэх тал дээр идэвхтэй ажиллаж өгөөч гэсэн хүсэлтийг маань дамжуулж, их үр дүнтэй айлчлал хийгээд ирсэн. Та очоод энэ ажлыг үргэлжлүүлэх ёстой. Үр дүнг бид дүгнэнэ” гээд Итгэмжлэх жуух бичгийг гардууллаа.

 

ХАРИН АНУ-Д СУУХ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ, ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ГАРДАН АВСАН Ё.ОТГОНБАЯР:

 

“Танд баярлалаа. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад явуулсан захидал болон танд ирсэн захидлын хариуг би сайтар уншсан. Захидалд дурдсан асуудал, хоёр улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний гаалийн татварын асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллана гэдгээ танд зориуд илэрхийлж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын айлчлалын талаар мэдээлэлтэй байгаа. Элчин сайдын яамны зүгээс хамаарах бүх ажлыг хичээнгүйлэн хийнэ” гэлээ.

Эх сурвалж:president.mn

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Ингэх л ёстой байсан юм.Баттулга гэж нэг эргэж хургасан Энхболдынхоо амаар жолоогоо бариулсан амьтан нэг үг хэлэдээд хэд хонож буцаад ёстой овилгогүй амьтан
2018-03-26
ККК...:
САЙТАР УНШСЫМ БИЗ ДЭЭЭ.....
2018-03-25
Нэр цэвэр хун олдоогуй юм байх даа
2018-03-25
NO TOI NUHUR:
bi avilgachiig harahaar durgui shuu ene no toi nuhur
2018-03-24
Zochin:
Ner hundgui, avilgalch gedgee haruulsan, munge ugaaj bayajsan hogiin neher elchingeer yavlaa.
2018-03-24
зочин:
Мөнгө угаасан асуудалтай хүнээр гадаадад улс гүрнээ төлөөлүүлэх боллоо, энэ бол төрийн ялзрал,ерөнхийлөгч ингэж ажиллах юм бол улс орноо өөд татаж чадахгүй.
2018-03-24
дэмжихгүй байна:
Хувийн хэвшлийн барьсан сургуулийн барилгыг улсад худалдан авахдаа үнийг нэмж авилгал өгөхийг шаардсан бичлэг хүртэл эзэн нь тараана гэж байсан. Ингээд л гэмгүй царайлаад яваад байх юм бол улс оронд маань эмх замбараагүй байдал үүснэ шүү дээ.
2018-03-24
Баянгол рестораныхаа менежерээ одоо л нэг таньжээ гэсэн үлгэр оршвой.
2018-03-24
зочин:
Олон дансаар их мөнгө угаасан гээд байсан үнэн -худлаа бүү мэд
2018-03-24
иргэн:
Сайд байхдаа сайн идсэн ТӨРӨӨС ТӨРСӨН БАС НЭГ ТЭРБУМТАН МӨН ҮҮ???????
2018-03-24
Enkh-Amgalan:
Bolj dee. Otgoo hurdan hureed ir.
2018-03-24