Н.Энхболд “Эрдэнэ хүнс Само” мах боловсруулах үйлдвэртэй танилцлаа
2018-03-25

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд  орон нутагт ажиллахдаа Төв аймгийн Эрдэнэ суманд байгуулагдсан  “Эрдэнэ хүнс Само” мах боловсруулах үйлдвэртэй танилцлаа.  

 

Өдөртөө 10 тонн мах бэлтгэх хүчин чадалтай тус үйлдвэр бүрэн боловсруулсан махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортонд гарахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар БНХАУ руу дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн гаргахаар гэрээ хэлцлээ хийгээд байгаа аж.

 

Мал махаа ихэвчлэн гэрээ хийсэн байнгын мах нийлүүлэгчдээсээ авдаг бөгөөд  зүүн гурван аймгаас голлон татдаг байна. Энэхүү үйлдвэр нь ирэх дөрөвдүгээр сараас бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэснээр 100 орчим хүн ажлын байртай болох боломж бүрдэж байгаа юм. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тус үйлдвэрийн ажилтай танилцах үедээ ажилчдаа орон нутгаасаа 100 хувь авч ажиллуулахыг зөвлөсөн. Харин тус үйлдвэрийн удирдлагууд ажилчдын 95 хувийг орон нутгаас авч ажиллуулна гэлээ.

 

Shuud.mn
Сонин хачин
ZOCNIN:
maxnii yildwer mash huanalttai bh yostoi shyy .. max bol strategiin gol hynsees gadnia mongoliin gadagsh importlox gol byteegdehyyn aryun tsewer bolood ajillax hynsnin mash eryylees gadna huatad bolon erliiz hyniig ajillauulj bolohgyi
2018-03-26