МУГТ С.Батцэцэг мөнгөн медаль хүртэв
2018-03-26

 

Болгарын алдарт бөх Дан Коловын нэрэмжит олон улсын тэмцээнд МУГТ, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг оролцож, мөнгөн медаль хүртжээ.

 

Тэрбээр 62 кг-ын жинд зодоглосон бөгөөд Туркийн Баяхан Дерьяг ялж, шөвгийн наймд үлдсэн. Үргэлжлүүлэн Италийн Кампагна Аурораг ялж, хагас шигшээд Германы Луизе Манзке нарыг тус бүр цэвэр ялж алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдсэн. Аваргын төлөөх барилдаанд ДАШТ-ий хошой мөнгө, хүрэл медальт эзэн орны Тайбе Юсейнд оноогоор цэвэр /2.12/ ялагдаж, мөнгөн медаль хүртжээ.

                                                   

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин