Францад халдлага болж, 3 хүн амиа алджээ
2018-03-26

Францын өмнөд хэсгийн Требес хотноо үйл ажиллагаагаа явуулах супермаркетад өнгөрсөн баасан гаригт зэвсэгтэй этгээд дайран орж, дотор байсан иргэдийг барьцаалсан билээ.

 

 

Супермаркет болон иргэдийг барьцаалсан этгээд Морокко улсад төрсөн, Францын иргэншилтэй Редуан Лакдим гэх 25 настай залуу болохыг тогтоожээ.

 

Тэрээр гурван хүнийг хөнөөсөн бол 16 хүнийг шархадуулсан аж.  Энэ үеэр цагдаагийнхан гэмт этгээдийг амжилттай устгаж, барьцааны иргэдийг чөлөөлсөн байна.

 

Барьцаалагч залуу “Салах Абдесламыг сулла” гэж хэлжээ.

 

 

Салах Абдеслам нь 2015 оны арваннэгдүгээр сард болсон Парисын халдлага үйлдсэн хэмээн сэжиглэгдэн баривчлагдсан юм. Уг террорист халдлагын улмаас 130 хүн амиа алджээ.

 

Барьцааны иргэдийг чөлөөлөх ажиллагааны үеэр Үндэсний Жандармы албаны дэд хурандаа, 45 настай Арно Белтрам барьцаанд үлдсэн эмэгтэйгээр өөрийгөө солих санал тавьжээ. 

 

Уг саналыг барьцаалагч зөвшөөрсөн бөгөөд цагдаагийнхан дэлгүүрт нэвтрэх үед түүнийг буудсан байна. Арно Белтрамд анхан шатны тусламж үзүүлсэн ч шархаа дийлэлгүй амьсгал хураажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-13