Каталоны экс тэргүүнийг Германд баривчилсаны дараа үймээн дэгдэв
2018-03-26

Испанийн зүүн хэсгийн өөртөө засах муж улс Каталоны экс тэргүүн болох Карлес Пуйчдемоныг Германд байхад нь тус улсын цагдаагийнхан баривчилсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Испанийн эрх баригчид экс тэргүүнийг баривчлах шийдвэрийг гаргаж, Германы талаас тусламж хүссэн байна.

 

 

Тэргүүнийг баривчлагдсан гэх мэдэллийг дараахан Каталон мужид олон мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагджээ. Жагсаалыг хүчээр тараахыг оролдсон учир иргэд цагдаагийнхантай мөргөлдсөн байна Эмх замбараагүй байдал газар авахаас урьдчилан сэргийлэн эрх баригчид жагсагчдыг тарахыг уриалжээ.

 

Карлосын эхний шүүх хурал өнөөдөр Германд болно.

 

Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сард Каталонд бүх нийтийн санал асуулга зохион байгуулж, улмаар бие даасан тусгаар улс хэмээн тунхагласан юм. Испанийн эрх баригчид уг санал хураалтыг хууль бус хэмээгээд Каталон бүрэн эрхийг цуцалсан юм. Уг үйл явдлын дараахан Карлос туслахуудын хамтаар Белги руу дүрвэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин