Талибанчууд хүүхдүүдийг гол байгаа болгож, халдлага үйлджээ
2018-03-26

Афганистаны Хелманд мужийн Лашкар Гах хотноо байрлах спортын цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо террорист халдлага болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

“Халдлагын улмаас 13 хүн амиа алдсан” хэмээн эрх баригчид мэдэгдэв.

 

Цэнгэлдэхийн ойролцоо их хэмжээний тэсрэх бөмбөг суурилуулсан автомашиныг амиа золиослогч этгээд дэлбэлсэн байна

 

Халдлагын үеэр уг цэнгэлдэхэд бага болон дунд насны хүүхдүүдийн дундах бөхийн тэмцээн зохион байгуулагдаж байсан гэнэ.

 

Амиа золиослогч этгээд тэмцээн дуусч, иргэд цэнгэлдэхээс гарахтай зэрэгцэн амиа егүүтгэжээ.

 

Хүүхдүүдийг гол байгаа болгосон уг халдлагын ард алан хядах “Талибан” бүлэглэл бий хэмээн гэрчүүд өгүүллээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин