Тагнуулч эрийн найз бүсгүй мэдүүлэг өгөхөөс "айв"
2018-03-26

Оросын тагнуулч асан Сергей Скрипал охин Юлия, Салисбуригийн хамтаар энэ сарын 4-нд Британийн Сэлисбури хотын худалдааны төвөөс ухаангүй байдалтай олдсон билээ.  Тэд өнөөг хүртэл ухаангүй байгаа бөгөөд өнөөг хүртэл эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.

 

 

Британийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд тагнуулч эрийг охиных нь хамтаар Новичок гэгддэг дайны зориулалттай химийн бодисоор хордуулсан болохыг тогтоожээ.

 

Тэгвэл тагнуулч эр Британид найз бүсгүйтэй байсан гэнэ. Тэгвэл тагнуулчтай холбоотой эмэгтэй цагдаагийнханд мэдүүлэг өгөхөөс айж, хамгаалалт хүссэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Гадаад төрх болон нэрээ нууцалсан уг эмэгтэй тагнуулчийн адилаар ОХУ-аас Британид ирсэн бөгөөд өнгөрсөн оноос түүнтэй болзох болсон гэнэ.

 

Тэрбээр “Сергей Скрипал өөрийгөө Оросоос ирсэн бизнесмэн гэж анх танилцуулсан. Түүнийг хордохоос өмнө хэдхэн өдрийн өмнө уулзсан” гэж ярьжээ.

 

Тагнуулчийг хордуулсан дуулианаас болж, Британийн Тереза Мэй эх орноосоо Оросын дипломатчдыг хөөсөн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
0202:
Охин Юлия,Салисбургийн хамтаар гэж бичсэн байх юм.Арай л юмаа сайтын мэдээ бичигч нар.Бичиг үсэгт олигтой тайлагдаагүй амьтад байдаг бололтой шүү
2018-04-11
зочин:
Шүүхээр тогтоогүй хэрэгт ял тохдог "өвгөн европ"-ыхан
2018-03-30
zochin:
uuruu skripal baital ohin n salisbury baih u te. teneg setguulchee! salisburi chin hot. nudnii bulai minee
2018-03-26