Энтеровирусын халдвараас сэргийлье
2018-03-26

 

Энэ оны эхний 2 сарын байдлаар улсын хэмжээнд энтеровируст халдвараар  328 хүн өвчилсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 42, сүүлийн 5 жилийн дундажаас 66 тохиолдлоор их байна.  Өвчлөл 2 хүртэлх насны хүүхдийн дунд зонхилж байгаа бөгөөд урин дулааны улирал ирж байгаатай холбоотойгоор нэмэгдэх хандлагатай байгаа тул дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:

 

Гарыг сайтар савандаж угаах;

 

Хүүхдийн дархлааг сайжруулах, амин дэмээр баялаг илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх;

 

Амин дэмээр баялаг чацаргана, аньс, нэрс, аарц, үзэмний шүүсийг түлхүү хэрэглэх;

 

Улиралд тохируулан хувцаслах;

 

Бага насны хүүхдийг олон нийтийн газар, айлаар дагуулж явахгүй байх;

 

Усыг буцалгаж хэрэглэх, түүхий ус уухгүй байх;

 

Жимс, жимсгэнийг сайтар угааж хэрэглэх;

 

Хүүхдийн аяга, тавгийг дамжуулж хэрэглэхгүй байх;

 

Гудамж, талбайгаас хүнс, хүнсний бүтээгдэхүүн авахгүй байх;

 

Хаалганы бариул, утас, хүүхдийн тоглоом,  хүүхэд хүрч болох талбайг саван, сод, давстай усаар угаах;

 

Гэртээ агааржуулалт, чийгтэй цэвэрлэгээ хийх;

 

Нүхэн жорлон, угаадасны нүхийг жавелион, клорсепт, гипохлорт кальци зэрэг хлор агуулсан нэгдлүүд болон халуун үнс, модны үртэсийг хийж, сард нэг удаа халдваргүйжүүлэх;

 

Хүүхэд халуурах, биеэр тууралт гарах, нус шүлс гоожих, хоолой өвдөх, суулгах, татах зэрэг шинж тэмдэг илэрвэл өрхийн эмчид хандах;

 

Дээрх шинж тэмдэг илэрсэн хүүхдийг цэцэрлэг, сургуульд явуулахгүй гэрт нь тусгаарлах;

Shuud.mn
Сонин хачин