Оюутны чөлөөт бөхийн 2018 оны аваргууд тодорлоо
2018-03-27

 

МОСХ, ҮБТДС-тай хамтран зохион явуулсан Монгол Улсын оюутны аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн өндөрлөлөө. Тус тэмцээнд 21 их дээд сургууль, коллежийн  эрэгтэй 154, эмэгтэй 56 нийт 210 оюутан бөхчүүд орж өрсөлдлөө.

 

Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч С.Батсайхан, нарийн бичгийн шүүгчээр улсын шүүгч Н.Цоггэрэл нар ажиллав. Тэмцээний нээлт, хаалтын ажиллагаанд ҮБТДС-ийн захирал, ШУ-ны доктор, профессор, Л.Алтанцэцэг, МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, доктор Л.Гүндэгмаа, МОСХ-ны  чөлөөт бөхийн техникийн хорооны дарга, оюутны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Баярсайхан болон үе үеийн шилдэг тамирчид, дасгалжуулагчид, зүтгэлтэн нар оролцлоо. 

 

Тэмцээний нээлтийн үеэр ҮБТДС-ийн хамт олон тус сургуулийг төгссөн Дэлхийн оюутны “Универсиад” их наадам болон Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн гавьяат тамирчин Ц.Энхжаргал, Г.Мандахнаран, ОУХМ Т.Түвшинтулга, С.Батболд, Б.Хаш-Эрдэнэ, Д.Балжинням, Э.Цэвэгмид нарт хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйлс гардуулан өгсөн. Тус сургуулиас “Универсиад” наадам болон Дэлхийн оюутны АШТ-ээс нийт 12 тамирчин медаль хүртсэн сайхан амжилтыг үзүүлсэн билээ.

 

Тус тэмцээнд амжилттай барилдаж эхний байр эзэлсэн тамирчидаа жин бүрээр танилцуулья.

 

Эрэгтэйчүүдийн 57 кг 

             

1. Н.Насанбуян /ҮБТДС/

2. А.Нэргүйбаатар /ҮБТДС/

3. Ц.Ганбаатар /ҮБХИС/

3. Н.Наранхүү /ҮБТДС/

 

Эр 65 кг              

1. Г.Ханбүргэд /МҮИС/

2. Г.Бэгзжав /ҮБХИС/

3. Х.Хишигбат /ҮБТДС/

3. А.Эрдэнэ-сайхан /ШУТИС/

 

Эр 74 кг              

1. З.Сумъяабазар /МҮИС/

2. Б.Батсүх /ҮБХИС/

3. Б.Цогтгэрэл /ҮБТДС/

3. П.Тэлмэн /ҮБТДС/

 

Эр 86 кг              

1. Г.Ганхуяг /Аварга ДС/

2. Д.Оргилох /ҮБТДС/

3. Б.Баянсүх /Аварга ДС/

3. Б.Билгүүн /ҮБТДС/

 

Эр 97 кг              

1. Ч.Алтангэрэл /Аварга ДС/

2. М.Батмэнд /МУБИС/

3. Б.Намхай /ШУТИС/

3. Т.Мөнгөншагай /ҮБТДС/

 

Эр 125 кг              

1. Д.Эрдэнэтулга /Аварга ДС/

2. Б.Одсүрэн /Түшээ ДС/

3. Э.Төгөлдөр /ҮБТДС/

3. Э.Бат-эрдэнэ /Аварга ДС/

 

Эмэгтэйчүүдийн 50 кг              

1. Б.Чимгээ /МҮИС/

2. Г.Пүрэвсүрэн /ҮБТДС/

3. Б.Бямбасүрэн /ҮБТДС/

3. Ж.Загарсүрэн /ҮБТДС/

 

Эм 53 кг              

1. С.Энхтунгалаг /Этүгэн ИС/

2. Г.Мөнхцэцэг /Идэр ИС/

3. Г.Энхсувд /ҮБХИС/

3. Ц.Отгонхишиг /ҮБТДС/

 

Эм 57 кг              

1. Б.Болортуяа /МУБИС/

2. А.Жавзандулам /ҮБТДС/

3. Э.Одчимэг /ИЗОУИС/

3. П.Отгонбаяр /Мон-Алтиус БТДС/

 

Эм 62 кг              

1. Д.Түмэнхүслэн /Мон-Алтиус БТДС/

2. Н.Энхтуяа /ҮБТДС/

3. О.Дашзэвэг /ҮБХИС/

3. С.Цэрэнчимэд /ХААИС/

 

Эм 68 кг              

1. Э.Дэлгэрмаа /ҮБТДС/

2. А.Сүрэн /ҮБТДС/

3. Э.Даваанасан /ҮБХИС/

3. Г.Пүрэвцэцэг /ҮБТДС/

 

Эм 76 кг              

1. П.Номин-эрдэнэ /Мон-Алтиус БТДС/                            

2. Н.Хишигмаа /ҮБТДС/

3. Г.Ариунжаргал /МУБИС/

3. Т.Наранчимэг /МҮИС/ нарын зэрэг тамирчид  2018 оны Оюутны Улсын аварга шалгаруулах тэмцээний медальтанууд боллоо.

 

Байгууллагын нэгдсэн дүнгээр нэгдүгээр байрыг 51 оноогоор спортын мастер Ц.Гантөгс дасгалжуулагчтай ҮБТДС, хоёрдугаар байрыг 23 оноогоор спортын мастер Б.Эрдэнэболд дасгалжуулагчтай Монголын үндэсний их сургууль, гуравдугаар байрыг 23 оноогоор спортын мастер Л.Урианхай дасгалжуулагчтай Аварга БТДСургууль  эзэллээ.

 

Монголын оюутны спортын чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тамирчид 2018 есдүгээр сарын 4-9-нд Бразилийн Гояна хотод болох оюутны ДАШТ-д оролцох эрхээ авлаа. Оюутны ДАШТ нь хоёр жилд нэг удаа болдог ба эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр арван жингийн ангиллаар явагдах юм.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин