Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эмийг устгалаа
2018-03-27

Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс хүчинтэй хугацаа дууссан мансууруулах, сэтгэцэд нөлөөт 2 нэрийн 14 цувралын нийт 59,397.1 ширхэг 380 кг жин бүхий 50.615.678 төгрөгийн эмийн бүтээгдэхүүнийг устгуулахаар Элемент ХХК-д хүлээлгэн өглөө. 

 

 

Тус эмийг устгуулах хүсэлтийг Эмийн үйлдвэр ХХК-иас ирүүлсэн байна. Албан хүсэлтийн дагуу тус эмийн үйлдвэрийн удирдлага, холбогдох ажилтнууд болон Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс 20 дугаар хорооны цагдаа, дэд ахлагч Д.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр эмийг устгуулах ажлыг гүйцэтгэжээ.

 

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
!!:
Sain baina Eh oron ohid howguudee bid l hamgaalna !
2018-03-27