Путин Кемерово хотноо очиж, амиа алдагсдад хүндэтгэл үзүүллээ
2018-03-27

ОХУ-ын Сибирийн Кемерово хотноо үйл ажиллагаагаа явуулах “Өвлийн интоор” гэх худалдааны төвд энэ амралтын өдөр гал гарсан билээ.

 

 

Уг гэнэтийн ослын улмаас 64 хүн харамсалтайгаар амиа алджээ. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд ОХУ-ын Мөрдөн байцаах хороо уг хэргийг шалгаж буй юм.

 

Гал гарах үед тус худалдааны төвийн аюулгүй дохио дуугараагүйгээс гадна аврах гарцууд хаалттай байсан нь олон хүн амиа алдахад хүрчээ.

 

Тэгвэл тус улсын Ерөнхийлөгч В.Путин албаны хүмүүсийн хамтаар ослын газар ирсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Тэрбээр “Үнэхээр харамсалтай. Энэ газар эцэг, эхчүүд хүүхдээ баярлуулах гэж ирдэг. Гэтэл гал гарсаны дараа яг л дайны талбар, тэсэлгээний талбай мэт харагдаж байна. Барилгын эзэд дэндүү хариуцлаггүй ажиллаж, олон хүний амийг хохироолоо” хэмээн хатуухан мэдэгджээ. Кремлийн тэргүүн амиа алдагсдад хүндэтгэл үзүүлэв.

 

Кемерово хотноо гурван өдрийн гашуудал зарлаад буй бөгөөд эдгээр өдрүүдэд олныг хамарсан урлаг, спортын тоглолт, жагсаал болон телевизийн энтертаймэнт хөтөлбөрүүдээ цацахаа зогсоосон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Манайхан ч бас хэнэггүй шүү Е Март юу юу билээ том дэлгүүр захууд галын осол гамшгын үед аврах гарцууд нь нам нам хаалттай л харагддаг шүү Улаанбаатар их дэлгүүр харин ар өврөөрөө гарц орц их сайтай харагддаг НМХГ-хан нэг шалгалт нтр явуулчихад гэмгүй л байх
2018-03-27
дэлгэрцэцэг минь дэээ:
зайлаач эээ малаааааааа дандаа ингэж пакталж байх юмааа за лав л 3 жил мал гахайгаараа дуудауулж байна дааааааа
2018-03-27
Zzz:
Hundetgel gj yu tenegteed bgaam be emgenel geech !!! Umhii albin chutguruud huuhduudruu dairdag bolsiim bz dee !! Uursduus n 1.2 say uheh bolno buzar albinguud !!
2018-03-27
Боловсрол нойл:
Ямар солиотой юм бичдэг юм бэ хүндэтгэл үзүүлээд байхдаа яадаг байна аа
2018-03-27