Улаанбаатарт 9 хэм дулаан байна
2018-03-28

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг  анхааруулж байна.

 

2018 оны 03 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор 0-5 градус хүйтэн, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 12-17 градус,  бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 8-10 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин