ШУУД: Сул дорой төр өөрийгөө мөхөөдөг
2018-03-28

 

Төрийн албан хаагчийг халахад төрийн ой санамж алдагддаг

 

10:10 цаг:

 

 

Монголын эдийн засгийн чуулган Төрийн ордонд болж байна. Эдийн засгийн чуулганыг нээж Ерөнхий сайд үг хэлсэн юм.

 

Дараагаар нь Гурван талт хөгжлийн бодлогоор илтгэл тавьж “Хүчээ нэгтгэе” хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.  Нийтлэлч Б.Баабар “Надад мөрөөдөл байна” саналдаа:

 

-Төрийн албыг мэддэг чаддаг мэдлэгтэй хүнд нь даатгаасай. Гадаад дотоодод өндөр мэргэшилтэй хүмүүс байна.  Мэдлэгтэй, чаддаг  хүн бидэнд байхад,  чаддаггүй нь төрийн тамгаар далайлгаж байна. Гүйцэтгэх засаглалд үнэнч байснаар нь хөгжиж бай. Алив төр аппарат дээр тогтдог болохоос яаж ийж аргацаасан богино долгион дээр тогтдоггүй. Төрийн албан хаагчийг халахад төрийн ой санамж алдагддаг. Сул дорой төр өөрийгөө мөхөөдөг. Хүчирхэг төр шийдвэр гаргасан бол  түүнийгээ биелүүлдэг.

 

Надад мөрөөдөл байна.

 

Олон түмэнд хуурамч аргаар санал татахын тулд ард түмэнд мөнгө тараадаг. Төр олгархиас салаасай. 2000 онд Мянганы зам гэж зарлахад төрд мөнгө байгаагүй. Хатуу хучилттай замаар шийдэгдсэн. Нярай хүүхдийг хөхөөр хоолох хууль гаргаж байна. Далд санаа агуулсан хууль гаргаж байна.

 

Надад бас мөрөөдөл байна.

 

Монголын төр гадаад орнуудыг хатгасан бодлого битгий гаргаасай. Монгол Улсаа хөгжүүлэх нь бидний үүрэг болохоос тэднийх биш. Энх тайван, эв найртайгаар амьдарна гэж тунхаглаж байгаагаас биш хоёр хөршөө жийгээд, далайн чанадаас хөрш хайж болохгүй. Мэргэжлийн хувьд хуульч, эдийн засагч, сэтгүүлч бэлтгэсээр байгаад 30 хувь нь ижил мэргэжилтэй байна. Шинэ мэргэжилнтүүдийг бэлтгэмээр байна.

 

Миний мөрөөдөл жоохон, гэхдээ Монголын төрд хэрэгтэй мөрөөдөл. Хамтдаа мөрөөдсөнд баярлалаа хэмээлээ.

 

Ингээд асуулт хариултын хэлэлцүүлэг эхэллээ.

 

 

Эх үүсвэрийг сангийн яам яаж харж байна вэ?

 

Сангийн дэд сайд Х.Булгантуяа:

 

-Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг дагадаад Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг батлах ёстой.  Сангийн яам төслөө боловсруулж байна.  Энэ баримт бичиг дор хаяж таван жил хэрэгжих ёстой.  Эх үүсвэрийг улсын төсөв, гадаадын хөрөнгө оруулалт,төсөл хөтөлбөрөөс гаргана гэж тооцсон.

 

Гурван талт хөгжлийн бодлогыг хэлэлцэнэ

 

 

09:40 цаг:

Эдийн засгийн чуулган Төрийн ордонд эхэллээ. Эдийн засгийн чуулганаар гурван талт хөгжлийн бодлого, татварын хуулийн шинэчлэлийн илтгэлийг хэлэлцүүлж, салбар хуралдаан явуулах юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
БАГШ:
БААБАР АА ТА НАР Л ГУРАВ ДАХЬ ХӨРШ ГЭЖ ШОУДАА БИЗ ДЭЭ.
2018-03-28