64 хүний аминд хүрсэн худалдааны төвийн эздийг баривчилжээ
2018-03-28

ОХУ-ын Сибирийн Кемерово хотноо үйл ажиллагаагаа явуулах “Өвлийн интоор” гэх худалдааны төвд энэ сарын 25-нд гал гарсан.

 

 

Уг галын улмаас 64 хүн харамсалтайгаар амиа алджээ.

 

Кемерово хотноо амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэн, гурван өдрийн гашуудал зарлаад байна. Тэгвэл өчигдөр цагдаагийнхан “Өвлийн интоор” худалдааны төвийн эздийг баривчилсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Цагдаагийнхан тус төвийн ерөнхий захирал, хамгаалалтын албаны дарга, ерөнхий менежер гэх өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ.

 

ОХУ-ын Мөрдөн байцаах хороо уг хэргийг шалгаж буй бөгөөд өнөөг хүртэл ямар шалтгааны улмаас худалдааны төвд гал гарсан нь нууц хэвээр байна. Гал гарах үед тус төвийн иргэдэд сэрэмжлүүлэг өгөх дуут дохио дуугараагүйгээс гадна аврах гарцууд бүгд хаалттай байжээ.

 

Ерөнхийлөгч В.Путин өчигдөр уг төв дээр ирсэн бөгөөд “Хариуцлаггүйн алдааны улмаас гал гарч, улмаар олон хүн амиа алдсан” хэмээн мэдэгдсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Манайд ч аваарын гарц гээд зөндөө байдаг бүгд хаагаад түгжээд хаяцан байдаг шүү том том зах худалдааны төвүүд үзмэрийн газарууд нэг шалгачихад гэмгүй шүү гай гэнэт л ирийшдээ хэзээ ч
2018-03-28
Зочин:
Энэ манай үйлчилгээний салбарууд албан газрууд сургууль цэцэрлэгүүд бас анхаармаар орцгарцыг дандаа хязгаарлаж бололцоо муутай хаалгаар үйлчилдэг шүү та нар
2018-03-28
Buruu:
Ezdiig ni baivchildag buruu.dood tushaaliin ajlaa hiigeegui humuusiig shalgah heregtei.manaid ch adil,ih hurliin gishuudee deedelj,turiin alban haagchdiig shalgah heregtei bas erunhiilugchiig shalga
2018-03-28