Дугаарын хязгаарлалтын санал асуулга эхэллээ
2018-03-28

Ирэх 4 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 1-ныг хүртэл авто замын бүтээн байгуулалтын ажил эхэлж зарим гудамж, замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласнаар авто замын ачаалал нэмэгдэнэ. Тухайлбал: Замын цагдаагийн гүүрэн гарц, Зүүн 4 замын огтлолцол бүхий гүүрэн гарц зэрэг томоохон ажилууд хийгдэх гэж байна.

 

Иймд авто замын бүтээн байгуулалттай холбоотой үүсэх хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашины дугаарын хязгаарлалтыг хийх 2 төрлийн саналыг иргэдээс авч байна.

 

 

НЭГДҮГЭЭР ХУВИЛБАР: ЗӨВХӨН БАГА ТОЙРУУД

 

Даваа, Лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 7, 9 дугаараар төгссөн автомашиныг оролцуулах, 


Мягмар, Пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулах, 


Баасан гарагт Нарантуул, Бөмбөгөр, Хархорин зэрэг томоохон худалдааны төвийг амраах бөгөөд Баасан, Бямба, Ням гарагт дугаарын хязгаарлалтгүй. 


Бусад бүст хязгаарлалт тогтоохгүй.

 

ХОЁРДУГААР ХУВИЛБАР: ӨВЛИЙН БҮСЧЛЭЛД

 

Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх хязгаарлалтын бүс буюу Өвлийн бүсчлэлийн дагуу дугаарын хязгаарлалт тогтоох:


Даваа, Лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 7, 9 дугаараар төгссөн автомашиныг оролцуулах 


Мягмар, Пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж 


Баасан, Бямба, Ням гарагт хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулах.

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Bvteen baiguulalt get orsdoo Mongo ideh arga ah dee oligtoihon yum hiichehdeg yum shig 1jiliin nastai yum hideg sh dee hodoonii shoroon zaman hamaagvi deer bna lee
2018-04-14
Zochin:
Bvteen baiguulalt get orsdoo Mongo ideh arga ah dee oligtoihon yum hiichehdeg yum shig 1jiliin nastai yum hideg sh dee hodoonii shoroon zaman hamaagvi deer bna lee
2018-04-14
Даврагсдад:
Алийг нь ч дэмжихгүй. Олон арван жил хийгээгүй ажилд чинь ард түмэн буруугүй. Шийдвэр гаргагч та нар өөрсдөө буруутай. Тиймээс арай гэж нэг юм хийх гэж байгаа юм бол иргэд, ард түмний амьдралд гай болохгүйгээр мэдлэг боловсрол, мэргэн ухаанаа уралдуулж хийх цаг чинь ирсэн байна. Иргэдээ бүү дээрэлх. Наадах чинь сонголт биш, тулгалт. Санал асуулга ч биш, тулгалт. Ич та бүхэн.
2018-04-03
Ер нь энэ түгжрэл ганц гүүр бариад арилахгүй шүү дэ. Хамгийн наад зах нь гаднаас орж ирж буй машин тэргийг тодорхой хугацаанд хорих г.м алсыг харсан бодлого хэрэгтэй
2018-04-03
Мгл:
Дэмжихгүй бна. Хязгаарлаж байгаа бол наад бүтэн жилээр нь авдаг татвараа багасгах хэрэгтэй. Явах эрхээ хасуулчихаад яахаараа бүтэн жилээр төлөх гэж. Бид чинь ардчилсан зах зээлийн нийгэмд байгаа биздээ.
2018-04-03
Altan:
Demjij bna. buteen baiguulalt chuhal shuu.
2018-03-29
чулуунхүү:
дэмжиж байна 100 жил түгжирснээс 1 жил ээлжлээд болох байхаа тайван сайхан уур бухимдал багатай явна байх гэж бодож бна
2018-03-28
Ер нь энэ түгжрэл ганц гүүр бариад арилахгүй шүү дэ. Хамгийн наад зах нь гаднаас орж ирж буй машин тэргийг тодорхой хугацаанд хорих г.м алсыг харсан бодлого хэрэгтэй
чулуунхүү:
дэмжиж байна 100 жил түгжирснээс 1 жил ээлжлээд болох байхаа тайван сайхан уур бухимдал багатай явна байх гэж бодож бна
2018-03-28
БУХИМДАЛТАЙ.ИРГЭН:
монгол улс иргэдийнхээ эрх чөлөөнд хамгийн их халддаг улс болж байна тэр тусмаа улсаас юу ч гуйхгүй өөрсдийнхөө хүчээр амьдарч буй дундаж давхаргын иргэд буюу жижиг дунд бизнес хийж буй иргэдээ нэг бол татвар е баримт эсвэл унаж хэрэглэж буй машин тэргээ унаж хэрэглэхгүй байхаар эрх чөлөөнд нь хэтэрхий халдаж байна ер нь энэ дугаарын хягаарлалт хэрэггүй
2018-03-28
Эрдэнэбилэг:
1 ыг дэмжиж байна
2018-03-28
Уншигч:
Альнийг нь ч дэмжихгүй
2018-03-28
ХАХАХАХАХАХХАХАХАХАХАХАЫБӨЫЙӨБЫЙӨБЙЫБӨБЫЙӨЫБЙӨЙЫБӨЙЫБӨЫБ
2018-03-28
Зочин:
1-р хувилбарыг дэмжиж байна. Маргаашийн сайхны төлөө бид өнөөдөр ухамсартай хандах хэрэгтэй гэж бодож байна.
2018-03-28
irgen:
Aliniig ni ch demjihgui bna, baisan yumiig baisnaar ni bailga!
2018-03-28