Хүчирхийллийн эсрэг жагсаалаар Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлнэ
2018-03-28
Гэрэл зургийг MPA.mn

 

Хүүхдийн хүчирхийллийн эсэрг “Дахин тэвчихгүй” жагсаалыг иргэд, олон нийт санаачлан энэ сарын 31-нд 11.00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болсон. Жагсаал зохион байгуулах зөвшөөрлийг өчигдөр /2018.03.27/ олгосон байна.  

 

Жагсаалаар:


Хүүхдийн хүчирхийллийн эсрэг гэмт хэргийн хохирогчийг хамгаалах хууль эрхзүйн орчныг сайжруулах


Гэр бүлийн хүрээнд хүүхдээ хамгаалах гэсэн 2 гол зорилгын хүрээнд жагсана. 
Энэ жагсаалаар Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга М.Энхболд нарт шаардлага хүргүүлнэ. Шаардлагад дараах асуудлуудыг тусгана.


Хүүхдийн биеийн болон бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт оногдуулах ялыг хэрэгжихүйцээр, үр нөлөөтэй байлгах, 


Бэлгийн халдашгүй байдлын гэмт хэрэгтэнд өршөөл, уучлал үзүүлдэггүй байх


Хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоох арга хэмжээ авахуулах, 


Хүүхдийн хүчирхийлэл гарахаас нь өмнө тухайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ авхуулах,

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийг хангах,


Архидан согтуурахтай тэмцэх хуулийг чангатгаж, архины үйлдвэрлэлийг хязгаарлах,


Архи согтууруулах ундаагаар үйлчлэх цэгүүдийн хяналтыг сайжруулах


Зочид буудлын тоог хязгаарлаж, зөвшөөрөлтэй зочид буудлуудад тавих хяналт, дүрэм журмуудыг сайжруулах,

 

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулуулах, 


Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын хууль, Гэр бүлийн хүчирхийллийн хуулийн хэрэгжилтийг сайжруулах, үр нөлөөтэй болгох зэрэг асуудлыг хөндөх аж.

 


Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Энэхүү үйл ажиллагааг дэмжиж байна. Хамтран нэгдэж ажилмаар байна ямар хүмүүстэй холбоо барих вэ,
2018-03-29
Дээр нь хүүхдийн хүчирхийллийн хэрэгт цаазын ялыг сэргээж оруулж өгөх. Элбэг хулгайчын гайг засах
2018-03-28