Ерөнхийлөгч Бригадын генерал цолыг хураах зарлиг гаргав
2018-03-28

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Дээд цол хураан авах тухай зарлиг гаргалаа. Тус зарлигт

 

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Цэргийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Монгол Улсын харьяатаас гаргах тухай” 32 дугаар зарлигийг тус, тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

 

Монгол Улсын харьяатаас гарсан Халидалдагийн Жекейд олгосон дээд офицерын “бригадын генерал” цолыг хураан авсугай” гэжээ.

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Жекей генерал харяатаас гараад цолоо хураалгажээ,Хакухо М.Даваажаргал харяатаас гарлаа,тэрэнд олгон гавьяат тамирчин,хөдөлмөрийн баатар цолуудаа хураавал таарна,тэр өнөөдөр монголын иргэн биш японы иргэн болсон шүү,мөн гавьяат тамирчин буудлагын Мөнхбаяр Германы иргэн болсон тэрний цолыг хураах ёстой.Ерөнхийлөгчөө.
2019-06-29
Зочин:
Хүчний байгууллагууд ч гэсэн энэ зарчимыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Арми хил онцгойхон цэргийн албан хаагчид. Цагдаа засангийнхан цэргийн хүн мөн үү? ХУРАНДАА цолыг ганцхан ЖАНЖИН ШТАБ олгодог байх. Өргөсөн тангарагтаа үнэнч тасралтгүй АЛБА хаасан нэгэн,тангарагаа мартаж панз наймаа хөөж, ажил хаяж яваад эргэж орсон хүн хоёрыг ялгаж салгаж дүгнэдэг журам дүрэм байх нь үнэнд нийцнэ. Энэ талаар олон нийтээс санал авах хэлэлцүүлэг зохион байгуулах хэрэгтэй.
2018-04-24
Төрийн өндөр алба хааж байсан хүнийг төр хяналтандаа байлгадаггүй юмуу
2018-04-20
зочин:
Гадаад улсын харъяат болсон, гадаад улсын иргэнтэй гэр бүл болсон хүмүүс бол мөн чанартаа эх орноосоо урваж байгаа хэрэг юм. Жекейг зөвтгөх ямар ч арга байхгүй. Монгол, какахдаа байгаа юм биш, гол нь эх орноосоо урвасандаа байгаа юм. Ерөнхийлөгчийн шийдвэр нь алсуураа үндэсний аюулгүй байдлаа хамгаалж байгаа маш зөв шийдвэр юм шүү.
2018-03-29
олон генерал ял авсан цолыг хураасан уу
2018-03-28
Төрийн өндөр алба хааж байсан хүнийг төр хяналтандаа байлгадаггүй юмуу