Олон улсын циркийн хаалтын тоглолт ирэх сарын 1-нд болно
2018-03-28

Монголын үндэсний циркэд жил бүр олон улсын цирк тоглогддог. Энэ жилийн олон улсын циркийн тоглолт энэ сарын 23-наас ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрүүдэд үргэлжилж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ОХУ, Итали, Япон, АНУ, Герман, Монгол зэрэг орны шилдгийн шилдэг жүжигчид илбэ болон морьтны гайхамшиг зэрэг циркийн сонирхолтой, содон үзүүлбэрээр үзэгч олныг цэнгүүлж, циркийн гайхам ертөнцөөр аялуулж байна. Тоглолт дуусахад цөөн хоног үлдсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 1-нд хаалтын тоглолтоо хийх юм.

 

Олон улсын цирк өдөр бүр тоглогдож буй бөгөөд ажлын өдрүүдэд 19.00 цагт, амралтын өдрүүдэд 15.00, 19.00 цагт “АСА” циркийн манежнаа тоглож байна. Хаалтын тоглолт дөрөвдүгээр сарын 1-нд 15.00 цагт тоглоно.

 

Тасалбарын үнэ суудлаас хамааран 15.000, 20.000, 30.000 төгрөгийн үнэтэй байна. Олон улсын циркийн тасалбарыг циркийн кассаас худалдан авч болох бөгөөд 19001617 дугаар залгаж, үнэгүй хүргүүлэх боломжтой.

 

Г.Тэгшсүрэн

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Shuud.mn
Сонин хачин
Их муу тоглолт болж байна гэсэн шүү угаартаад үс ноос хялгасанд даруулаад
2018-03-28