ШУУД: Монгол Улс урагшаа алхаж байна
2018-03-28

 

Монголын эдийн засгийн чуулганы хаалтын ажиллагаа Төрийн ордонд болж байна. Монгол Улсын хөгжлийн тулгуур асуудлыг хэлэлцсэн энэ удаагийн чуулганаар "Хүчээ нэгтгэе" хэлэлцүүлгийг өрнүүлж, салбар хуралдаанууд явагдсан. Салбар хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаарх санал, дүгнэлтийг танилцуулж байна. Тухайлбал, "хувьчлал ба шинэчлэл" хэлэлцүүлгээр хувийн хэвшил, төрийнхөн хооронд итгэл бий болгох хэрэгтэйг онцолсон байна. Монгол Улсын хэмжээнд 487 бодлогын баримт бичиг бий болсны 162 нь хүчин төгөлдөр байдаг аж. Энэ хууль, тогтоол хэрхэн мөрдөгдөж байгаа нь тодорхойгүй гэнэ. Үйл ажиллагаагаа шинэчлэх хэрэгтэй гэж оролцогчид санал нэгджээ. Шийдвэр гаргах явцад Монгол Улс урагшаа алхаж байна. Гудамжинд ярьдаг асуудлыг хоорондоо хэлэлцэж байгаа нь итгэл төрүүлж байна гэж дүгнэсэн байна. 

 

Монголын эдийн засгийн чуулган удахгүй өндөрлөх юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин