Малала охин зургаан жилийн дараа Пакистанд ирлээ
2018-03-29

Хамгийн залуухан Нобелийн энхтайвны шагналт Малала Юсуфзайн төрөлх Пакистан улсад ирсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Тэрбээр дөрвөн өдөр Пакистанд байх бөгөөд өчигдөр эцэг Зиауддин Юсуфзайны хамтаар Исламабад хотын олон нисэх буудалд хүрэлцэн иржээ.

 

Аюулгүй байдлын үүднээс охины хаана очих, хаана байрлах зэрэг мэдээллийг нийтийн хүртээл болгох боломжгүй хэмээн  албаныхан учирлав. Өдгөө 20 настай Малала уг айлчлалынхаа үеэр Пакистаны Ерөнхий сайд Шахид Хакан Аббаситай уулзахаар төлөвлөж буй юм.

 

Малала нь өнгөрсөн 2012 онд эмэгтэйчүүдийн боловсролын төлөө кампанит ажил зохион байгуулах үеэрээ алан хядах “Талибан” бүлэглэлийн халдлагад өртөж, тархиндаа буудуулсан билээ.

 

Охиныг олон улсын дэмжлэгтэй гэр бүлийнх хамтаар Лондонд аюулгүй хүргэж, улмаар амжилттай мэс засал хийжээ.

 

Тэрбээр “Оксфорд”-ын их сургуульд элсч, дэлхийн нэр хүндтэй сургуулийн оюутан болоод буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
ХҮҮХЭН ГЭЭЧ
2018-03-29