Мьянмарын шинэ ЕРӨНХИЙЛӨГЧ тодорлоо
2018-03-29

Мьянмарын анхны ардчилсан сонгуулиар сонгогдсон Ерөнхийлөгч Тин Чяу өнгөрсөн долоо хоногт өөрийн хүсэлтээр огцорч буйгаа ард түмэндээ хандан мэдэгдсэн билээ.

 

 

Ерөнхийлөгчийн биеийн байдал өдрөөс өдөрт доройтож буй учир тэрбээр ийнхүү хүндхэн шийдвэрийг гаргасан байна.

 

Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр Дэд ерөнхийлөгч, дэслэгч генерал Мьинт Све ажилласан билээ.

 

Тэгвэл парламентын гишүүд өчигдөр Вин Мьинийг Ерөнхийлөгчийн албан тушаалд томилсон талаар "Ройтерс" агентлаг уламжлав.

 

Тэрбээр 2012 оноос парламентын доод танхимын даргаар ажилласан туршлагатай улс төрч юм.

 

Шинэхэн Ерөнхийлөгч тус улсын Төрийн зөвлөх, олон улсад нэр хүнд нь ихээхэн унаад буй Нобелийн шагналт Ан Сан Су Читэй найрсаг харилцаатай байдаг гэнэ.

 

Шашны цөөнх Роханжи үндэстний асуудлаас болж Мьянмарын эрх баригчид хүндхэн сорилттой нүүр тулаад буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин