Швейцарийн прокурор “Рио Тинто” компанийг шалгаагүй
2018-03-29

 

Уул уурхайн Рио Тинто  компанийг авлигын хэргээр Швейцарийн тал шалгаж буй талаар олон улсын хэвлэлийнхэн мэдээлж байсан. Тэгвэл уг компанийг авлигыг хэргээр шалгаагүй гэдгээ Швейцарийн прокурорууд мэдэгдсэн талаар “www.ft.com” сайт мэдээллээ.

 

 

Монголын “Оюу Толгой” төслийн хүрээнд уул уурхайн “Рио Тинто” компанийг Швейцарийн Прокурорын Ерөнхий газар шалгаж буй талаар энэ сарын эхээр Америкийн хамгийн нэр хүндтэй “Ройтерс” агентлаг мэдээлсэн билээ.

 

 “Энэхүү авлигын дуулианд Англи-Австралийн уул уурхайн “Рио Тинто” компани шууд холбогдолгүй, хэргийг шалгах үйл явц тус компани руу чиглээгүй” хэмээн Швейцарийн прокурорууд мэдэгдсэн байна. Мөн тус хэргийг шалгах, мөрдөх ажиллагаа үргэлжилж байгааг прокурорууд хэллээ.

 

Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын /АТГ/ хүсэлтийн дагуу авлигын мөнгө шилжүүлсэн байх магадлалтай хэд хэдэн дансыг Швейцарийн тал битүүмжлээд шалгаж эхэлсэн гэнэ.

 

“Рио Тинто” компани “Оюу Толгой” төслийг Канадад бүртгэлтэй “Turquoise Hill” компаниар дамжуулан хянадаг.

 

Энэ сарын эхээр Монголын Авлигатай тэмцэх газар “Turquoise Hill” компани өнгөрсөн 2009 онд “Оюу Толгой”-н хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээрийн үеэр “Монголын нөлөө бүхий эрхэм албан тушаалаа урвуулан ашиглаж улмаар их хэмжээний авлига авсан байх магадлалтай” хэмээгээд уг асуудлаар Швейцарийн талаас мэдээлэл авахыг хүсчээ.

 

“Рио Тинто” компани өнгөрсөн 2009 онд Монгол Улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үед “Turquoise Hill” компанийн 10 хувийг эзэмшиж байжээ. Тухайн үед тус компанийг “Ivanhoe Mines” хэмээн нэрийдэж байв. Харин өнгөрсөн хугацаанд “Рио Тинто” тус компанийг эзэмших эрхээ 51 хувь хүртэл нэмэгдүүлжээ.

 

Монгол Улсын Татварын Ерөнхий газар тус компанид 155 сая ам.долларын татварын торгууль ноогдуулсан билээ. Уг дуулианы улмаас нүүрс ачсан машинууд Хятадын хил дээр олон өдөр гацахад хүрсэн.

 

“Оюу Толгойн” уурхайн таван тэрбум ам.долларын өртөгтэй өргөтгөл нь “Рио Тинто”-гийн хамгийн чухал төслүүдийн нэг юм. Уурхайн өргөтгөлийн дараа ирэх 2025-2030 онд жил тутам 560, 000 тонн зэс олборлох тооцоог тус компани гаргажээ.

 

 

Швейцарийн прокурорууд уул уурхайн “Рио Тинто” компанийг шалгаагүй гэдгээ мэдэгдсэн учир Лондонд бүртгэлтэй хөрөнгийн биржүүд хүндхэн байдлаас гарах нь тодорхой.

 

Мөн Их Британи, АНУ-ын хуулийнхан Гвиней дэх төмрийн хүдрийн ордын эрхийг эзэмших компанид тусалсан Франц компанийг шалгаж эхэлжээ. Энэхүү компани Африкийн уул уурхайн төслүүдтэй холбоотой асуудлаар шалгагдаж буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

Shuud.mn
Сонин хачин
Асуулт:
С.Баярцогтоор гал унтраалгах гэж үзсэн нөхдүүд одоо ямар юм сэдэх бол????? Баяр, Алтан, Батхүү нар???????????????
2018-03-29
Асуулт:
С.Баярцогтоор гал унтраалгах гэж үзсэн нөхдүүд одоо ямар юм сэдэх бол????? Баяр, Алтан, Батхүү нар???????????????
2018-03-29
Асуулт:
С.Баярцогтоор гал унтраалгах гэж үзсэн нөхдүүд одоо ямар юм сэдэх бол????? Баяр, Алтан, Батхүү нар???????????????
2018-03-29