Чингис хааны түүхээр хүүхэлдэйн кино бүтээжээ
2018-03-29

“Чингис Хаан” бүрэн хэмжээний анимэйшнийг “Ocean Pictures”-ийн хамт олон, 5 жилийн хугацаанд бүтээж дуусчээ.  Энэхүү бүтээлийг энэ сарын 31-нээс эхлэн кино театраар үзэгчдийн хүртээл болгох талаар уран бүтээлчид өнөөдөр /2018.03.29/ мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn


Энэ бүтээл нь Монгол Улсад кино урлаг үүсч хөгжсөн 80 гаруй жилийн хугацаанд дэлхийн стандартад нийцсэн 2D болон 3D хосолсон бүрэн хэмжээний анхны анимэйшн болж буйгаараа онцлог юм. “Монголын нууц товчоо”-ноос сэдэвлэсэн “Чингис Хаан” бүрэн хэмжээний анимэйшныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор бүтээжээ.

Тус хүүхэлдэйн киноны бүтээлд гадаад дотоодын олон анимейшны мэргэжилтэн хамтран ажилласан бөгөөд 2 жилийн судалгаа шинжилгээний дүнд байгалийн бүрэн зураглалыг гаргасан байна. “Ocean pictures”-ийн уг бүтээлийг монгол хүн зохиож, найруулсан бөгөөд морин хуур, хөөмий, ятга гээд монгол үндэсний хөгжмийн зэмсгүүдийг оруулж, монгол дуу оруулалттай хийснээрээ онцлог аж.


“Ocean pictures”-ийн уран бүтээлчид "Монголын Нууц Товчоо"-оос сэдэвлэн бүтээсэн "Чингис Хаан" бүрэн хэмжээний анимэйшн хүүхэлдэйн киног алдартай "Walt Disney" компанийн формат чанарт бүрэн нийцсэн анимэйшн бүтээл болсон" гэв.
 

"Чингис хаан" хүүхэлдэйн киног энэ сарын 31-ний бямба гарагаас эхлэн бүх кино театраар үзэгчдийн хүртээл болгох юм байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
yooo ene Chinges haanaas zalhaj bna shu
2018-03-29
Зочин:
Ямар сайхан мэдээ вэ Болж байна шүү
2018-03-29
ЗОЧИН:
Ерөнхийлөгч сайн байна.
2018-03-29