Ц.Даваасүрэн: Би Д.Сугарын бүрэн эрх нь дуусахаар АТГ-т шалгуулна
2018-03-29

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнг нэр төрд халдсан гэх үндэслэлээр шүүхэд өгсөн билээ.  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр өчигдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-Д.Сугарын нэхэмжлэлийг шүүхээр хэрэгсэхгүй болголоо. Яагаад таныг нэр төрд халдсан гэж үзэх болов?

 

-ҮХЦ УИХ-ны гишүүний халдашгүй байдлыг цуцалсан шийдвэр гаргасан. Үүнд “ҮХЦ-ийн гишүүн өөрсдийгөө хамгааллаа. Тухайлбал, удаа дараа асуудалд холбогдсон Д.Сугар гэж хүн байна” гэж би хэлсэн. Тухайн үед би өөрт байсан нотлох баримтуудыг үндэслээд хэлсэн.  Ер нь олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ хүнтэй холбоотой асуудал олон жил яригдаж байгаа, ганцхан би хэлсэн юм биш. Энэ хүн анх 2014 оноос эхлээд ЦЕГ-т шалгагдаж байгаад АТГ-т шилжсэн. АТГ  “УИХ энэ хүний бүрэн эрхийн асуудлыг шийдэж, ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авч  өгөөч” гэсэн саналыг тавьж байсан. Ямар нэг асуудал  байсан болоод хуулийн байгууллага дээрх хүсэлтийг тавьсан байгаа. Энэ талаас нь харж шүүх дээрх шийдвэр гарсан гэж бодож байна. Д.Сугар ийм олон асуудалд холбогдчихоод санаа нь зовохгүй яваад байгаад би гайхаж байгаа юм. Санаа нь зовохгүй байна гэдэг чинь энэ хүний мөн чанарыг харуулж байгаа. Ийм хүмүүс төрийн чухал албан тушаал дээр очиж байгаа нь төрийн нэр хүндийг унагаж байна. Энэ хүний ҮХЦ-ийн гишүүний бүрэн эрхийн хугацаа тавдугаар сард дуусгавар болно. Энэ үед нь би өөрөө АТГ-т асуудлыг барьж очоод шалгуулна. Прокурор энэ асуудлыг хаасан. Яагаад асуудалд холбогдоод байхад прокурор хаагаад байна.

 

- ҮХЦ-ээс Д.Сугарын бүрэн эрхийн хугацааг үргэлжлүүлэн сунгаж магадгүй гэсэн яриа байгаа?

 

-ҮХЦ-ийн гишүүнийг УИХ томилдог. Хэрвээ  ийм асуудалд холбогдсон хүнийг УИХ буцаагаад томилвол утгаа алдана.

 

-ҮХЦ-ийн гишүүд яагаад асуудалд холбогдоод байна вэ?

 

-Хууль эрхзүйн орчин цэвэр тунгалаг байх эсэх нь УИХ, ҮХЦ-ээс шалтгаална. Дээрээ хөх тэнгэрээс өөр зүйл байхгүй гэдэг ҮХЦ маань өөрөө бохирдоод, бие биенээ хамгаалаад, хуулийн дагуу ажлаа хийхгүй байна. Энэ хүнийг санал болгосон байгууллагууд байдаг. Тэд нь анхаарч, татах асуудлыг хөндөх хэрэгтэй.

 

 

-Таны салбартай холбоотой асуулт тавья. Тавантолгойн цахилгаан станц баригдахгүй, маргаантай хэвээр байна. Яагаад энэ ажил хэрэгжихгүй гацсан бэ?

 

-Яагаад гэвэл хууль зөрчсөн учраас цуцлагдсан. Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т  “Дөрвөн жилийн дотор Монгол Улсаас эрчим хүчээ авна” гэсэн заалтыг түдгэлзүүлсэн. УИХ-аар батлагдсан гэрээнд өөрчлөлт оруулбал заавал УИХ-тай зөвшилцөнө. Нөгөө талаасаа ажлын хэсэг яаман дээр томилсон байгаа. Хөрөнгө оруулагч тал “Оюутолгой” компанитай яриа хэлэлцээ эхлүүл, тодруул гэсэн.

 

-“Оюутолгой” компани орд дээрээ цахилгаан станц барих асуудлыг судалж байгаа гэж  мэдэгдсэн. Энэ нь хөрөнгө оруулалтын гэрээг зөрчих үү, дотоод асуудлаар зохицуулагдсан уу?

 

-Хөрөнгө оруулалтын гэрээгээр гурван нөхцөлийг зааж өгсөн байгаа. Нэгдүгээр, Оюутолгой өөрөө цахилгаан станц барьж болно. Хоёрдугаарт Монгол Улсын станцаас эрчим хүчээ авч болно. Гуравдугаарт, Монгол Улсын  гуравдагч этгээдээс авч болно” гэсэн гурван нөхцөл байгаа.

 

-Тавантолгой”-н цахилгаан станц барих төслийн консерциум өөрчлөгдөх үү?

 

-Одоогоор Солонгосын тал хөрөнгө оруулалт хийх яриа хэлэлцэлтэй байгаа юм билээ. Солонгосын тал хөрөнгө оруулагч “Рио тинто”-той ярилцаж, санхүүгийн баталгаа шаардсан зүйл байж магадгүй.

 

-Ховдын Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын талаар тодруулахгүй юу?

 

-Ховдын Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцад бид тэргүүлэх ач холбогдол өгч байгаа. Яагаад гэвэл эрчим хүчний станцын тохируулгатай холбоотой. Өнөөдөр сэргээгдэх эрчим хүчний нар, салхин дээр үүсээд байгаа хүндрэлийг шийдвэрлэхэд нөлөөтэй. Одоогоор Европын сэргээн босголтын банк ТЭЗҮ хийж, энэ чиглэлээр ажиллаж байгаа. Өмнө нь урьдчилсан ТЭЗҮ хийгдсэн.

 

-Ирэх жилээс нүүрсийг хориглосон. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд танай яамнаас ямар ажил хийх вэ?

 

-Бид агаарын бохирдлыг бууруулах талаар хоёр чиглэлээр оролцоно. Эхнийн нь 4 кВт-ын хүчин чадалтай хуримтлуулсан халаагуурыг 50 мянган айлд ашиглах боломжийг бүрдүүлж өгнө. Одоо айлуудын хэрэглэж байгаа халаагуур 1-1,5 кВт  хэрэглээ залгах боломжтой. Мөн шахмал түлш буюу утаа бага гаргадаг коксжсон  түлшийг үйлдвэрлэх асуудлыг анхаарна. Энэ чиглэлийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлж, үйлдвэр барих асуудлыг шийднэ. Нэг хэсгийг нь хувийн хэвшлээр хангуулж, тодорхой хэсгийг улсын үйлдвэрийн газрууд хангана.

 

-Гэр хорооллын шөнийн тарифыг тэглэснээр улс хичнээн төгрөгийн татаас төлж байна вэ?

 

-Гэр хорооллын шөнийн тарифыг тэглэснээр 8 тэрбум төгрөгийн татаас  төлж байгаа.

 

-Цахилгаан станц барих төсөл, хөтөлбөрүүд олноор яригдаж, хэлэлцэгддэг. Гэтэл өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй, Засаг солигдох болгонд өөрчлөгдөж байна. Энэ байдал хэзээ зогсох вэ?

 

-Манайхан нэгнийхээ ажлыг татаж унагаадагтай холбоотой. Жишээлбэл, Улаанбаатарын “ТЭЦ-V”-ийн асуудал иймэрхүү байдлаар замхарсан юм билээ. Хэрвээ “ТЭЦ-V” баригдсан бол Улаанбаатарыг эрчим хүчээр хангахын зэрэгцээ дулаанаар хангах байсан. Гэтэл үүнийг дэмжээгүй, эсрэгээрээ Багануурыг дэмжсэн. Багануурын станц нь манай системтэй тохирч ажиллахад хүндрэлтэй. Т/Г нь 350 блокийн хүчин чадалтай. Үүнийг манай эрчим хүчний систем даахгүй. Манай эрчим хүч 150-аас дээш хүчин чадалтай Т/Г-ийг ажиллуулах боломжтой. Техникийн шийдэл талаасаа ч хүндрэлтэй.  Ийм асуудлыг орон нутагт шийджээ. Хэрвээ би байсан бол “ТЭЦ-V”-ийг шийдэх байсан. Нөгөө талаасаа Монголын эрчим хүчний хэрэглэгчийн шингээх чадвар хамгийн хамгийн оргилдоо 1070 МВтбайгаа. Гэтэл өнөөдөр 2000-3000 МВт-ийн станц барих асуудал яриад байна. Зөвхөн нар, салхины эрчим хүчин дээр 1300 МВт-ын зөвшөөрөл өгсөн байна. Наргүй болчихоор яах вэ,бид Оросоос авна. 2020 онд сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал 300МВт хүрнэ. Сэргээгдэх эрчим хүч хуримтлуулж болдоггүй зүйл. Дээр нь тарифын хувьд хоёр дахин өндөр. Үүний зөрүүг иргэн, аж ахуй нэгж төлж байгаа.  Иргэдийн нуруун дээр өгч болохгүй. Хавар хуулинд өөрчлөлт оруулна.

Н.Энх

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Зөв долийсон пиздаг шалгуулах нь туйлын зөв
2018-03-29
Цэц:
ҮХЦэц гэмт хэрэгтнүүдийн орогнох оромж болжээ.
2018-03-29
Хууль шүүхийг шинэчлэх нь зөв:
Монгол ийм дампуурчихсан хууль шүүхтэй байж энэ мэт хулгайчуудыг торны цаана суулгаж чадлаа юу. Сугартай ноцолдож байснаас шүүх цагдаа прокурор АТГ-г нэн дариу шинэчлэх хэрэгтэй байх. Тэгж гэмээ нь ялзарсан хог шаарнууд аяндаа л тахал дайрсан юм шиг жамаараа устна. Сугар шиг хог шаарууд 1990 оноос хойш үй түмээрээ үржсэн дээ. Ардчилал нэртэй анархи нийгмийг бид байгуулсан юм чинь нийгмийн хог шаарууд үржих нь хэр байх.
2018-03-29
Зочин:
Манай эрчим хүчний салбарт ажиллагсад туйлын хатуу дэг журамтай,хариуцлагатай баттай,шударга хүмүүс байдагыг Сугар мэтийн сугарч үлдэгсдэд харуулж байгаад баярлалаа.
2018-03-29
ZOchin:
Монгол хүний сэтгэл тэнүүн гэж... Бүрэн эрхийн хугацаа дуусахаар байхдаа яахав дэээ
2018-03-29
ЭБУЦС-ын ТЭЗҮ хийгдэж байгаа юм уу хэзээ дуусах юм болоо төслийн нэгжийн танидаг хүнээсээ асуусан чинь хаана юун ТЭЗҮ хийгдэж байгаа юм болоо яагаад бид мэддэггүй билээ гэж байсан хэн нь үнэн яриад байгаа юм болоо
2018-03-29
Нар салхины станцаа зогсоо. нэмж мөнгө төлсөөр туйлдлаа
2018-03-29
Зочин:
Ёугар дарга зөрчил гаргаагүй. Ажлаа сайн хийж байгаа.
2018-03-29
өөөөөөөөө:
УИХ гишүүн Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг шалгаж хорьж болох тухай хуулиндаа өөрчлөлт оруулаачээ. тэгсэн цагт л монгол сэргэн мандах байлгүй.
2018-03-29