Сүхбаатар аймгийг хадам, хүргэн хоёр удирдах уу?
2018-03-29

 

Сүхбаатар аймгийн ИТХ-аас Засаг дарга З.Энхтөрийг огцруулж, МАН-аас санал болгосон Р.Эрдэнэцогтыг батламжлуулахаар Засгийн газарт өргөн бариад байна. Энэ асуудлаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Улаан орон нутгийн ажил зогсч, 2017,2018 онд батлагдсан төсөвгүй явж  байгаа тул хууль бус үйлдэл газар аван даамжирсан. Иймд  ИТХ-аас гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй  хандаж байна. Ерөнхий сайд Засгийн газраас хууль бус юм бүү хүсээрэй. Би зөвхөн хуульд захирагдаж ажиллана гэж мэдэгдсэн. Иймд Засгийн газар Сүхбаатар аймагт үүссэн нөхцөл байдлыг анхааран үзэж, Засаг даргыг томилж өгнө үү гэсэн утгатай бичгийг  ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлжээ. Үүнтэй зэрэгцэн аймгийн иргэдийн дунд “Хадам, хүргэн хоёр аймгийг удирдах боллоо” гэсэн шүүмжлэл бас өрнөжээ. 2004-2008 онд Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад одоо дахин томилогдох гэж буй Р.Эрдэнэцогт нь одоо тус аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж буй АН-ын гишүүн  Б.Мөнхбатын хадам аав нь  гэж ярьж байна. Хадам, хүргэн хоёр  бие биедээ хяналт тавьж ажиллах ёстой  Засаг дарга, ИТХ-ын даргын албан тушаалд ажиллан төрийн албыг төрлийн алба болгох  гэж байгааг Ерөнхий сайд зөвшөөрвөл Сүхбаатар аймгийн удирдлага  худ, ургийн гарт орох нь ээ.

 

Л.БЭХ

ЭХ СУРВАЛЖ: https://www.polit.mn

Shuud.mn
Сонин хачин
dsb:
unuu zurchiliin huuli bil uu? 1 bichver bii baih shuu, gehdee enhtur gedeg arai l dendsen nuhur ,bugsuuruu tolgoi hiij yvaad ugzruuldee ,uchnuun gemgui zaluusiig ajil amidrlaas salgaad ih hortoo hiisendee!
2018-03-30
хэрэв хадам.хүргэн хоер юм бол яах гэж иргэдийн хурлаас нь нэр дэвшүүлдэг байнаа....арай ч үгүй байлгүйдээ....хэрэв үнэн бол нутагтаа очиж иргэдийнх хурлыг тараах хэрэгтэй нөгөө ОРК гэдэг нь энэ байхдаа
2018-03-29
irgen:
zeejindee garaa tavidag amerikiig duuraihaa boliochee ichmeer um, yneheer ineedtei haragddag,,,busad ornuud odoo shoolood baigaa shivshig, teneg elbegdorj l ingeed surgachihvuu, esvel enhbayariin yed ingeed ehelsen baih, …..yneheer orovdoltei ichmeer haragddag
2018-03-29