ОХУ-ын экс тагнуулчийн охин УХААН ОРЖЭЭ
2018-03-30

Оросын тагнуулч асан Сергей Скрипал охин Юлия, Салисбуригийн хамтаар энэ сарын 4-нд Британийн Сэлисбури хотын худалдааны төвөөс ухаангүй байдалтай олдсон билээ.

 

 

Тэднийг “Новочик” гэх химийн хортой бодисоор хордуулсан болохыг Британийн эрүүл мэндийн шинжээчид тогтоогоод буй юм. Уг химийн хортой бодис шууд хүний мэдрэлийн системд нөлөөлж, улмаар тархийг нь үхжүүлдэг аж.

 

Тэгвэл тагнуулчийн охины бие илт сайжирч буй талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Тэрбээр дөрвөн долоо хоногийн турш эмчилгээ хийлгэсэн бөгөөд саяхнаас бие нь илт сайжирч, эмчилгээнд хариу урвал үзүүлж эхэлжээ.

 

Харин тагнуулч эр ухаангүй, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсээр байна.

 

Тагнуулчийг хордуулсан хэргийн ард ОХУ бий хэмээн Британийн Ерөнхий сайд Тереза Мэй мэдэгдэж, улмаар тус улсын дипломатчдыг нь хөөсөн билээ. Мөн Британиас гадна дэлхийн 20 гаруй улс ОХУ-ын дипломатчдыг нутгаасаа хөөжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Англи өөрсдөө л хордуулсан. Энэ тэдний шалгарсан арга. Ер нь урвагч хэнд ч хэрэггүй хог л байдаг.
2018-03-31
хоруулаагүй худлаа байхөө
2018-03-30