2018 оны НБА-ын алдрын танхимд дараах 4 тоглогч орно
2018-03-30

Жэйсон Кидд, Стив Нэш, Грант Хилл, Маурис Чийкс нар 2018 оны алдрын танхимд орно. Энэ талаар ESPN-ий болон лигийн хамгийн баттай эх сурвалж Адриан Вожнаровски хамгийн түрүүнд мэдэгдлээ. Уг нь энэ жагсаалтад Рэй Аллэн орох боломжтой талаар дуншиж байсан боловч энэ жилийг өнжихөөр болж буй бололтой.

 

 

Жэйсон Киддийн хувьд лигийн хамгийн шилдэг холбогч, өөрийнхөө байрлалын хамгийн шилдэг хамгаалагчдын нэг байсан. Тэрбээр замналынхаа турш Маверикс, Санс багуудад хүчин зүтгэж байгаад Нью Жэрси Нэтс багийн хамтаар хоёр дарааллан НБА-ын шигшээ цувралд тоглож байлаа. Гэхдээ авч чадаагүй байсан юм. Харин өөрийн гурвын шидэлтийг хөгжүүлж чадсанаар Даллас Маварекс багийн бүрэлдэхүүнд замналынхаа сүүлийн жилүүдийг үдэж, улмаар аварга авсан. Бүх одод, бүх НБА-ын нэгдүгээр багт багтсан гээд түүнд хүрээгүй ноён оргил, гаргаагүй амжилт гэж бараг байхгүй. 19 жил НБА-д оруулсан хувь нэмэр нь өнөө цаг үеийн сагсан бөмбөгтэй салшгүй холбоотой билээ.

 

Стив Нэшийг бид Канад улсаас төрөн гарсан хамгийн шилдэг сагсан бөмбөгч, холбон тоглогч гэдгээр нь мэднэ.Санс, Маварекс багуудад хүчин зүтгэж, лигийн хамгийн сайн найруулагч гэгдэж байсан Нэш Финиксийн бүрэлдэхүүнд 2 улирал дарааллан лигийн хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор тодорч байсан билээ. Түүний талбайн мэдрэмж, тоглолтын хэмнэлийг удирдах чадвар нь Финикс Сансыг 7 секундээс бага хугацаанд амжилттай довтолгоо гүйцэтгэх чадамжтай, лигийн хамгийн аюултай довтолгоотой багийн тоонд зүй ёсоор оруулж байв.

 

Грант Хиллийг харин бид дараагийн Жордан гэдэг байлаа. Гэхдээ гэмтэхээс нь өмнө. Өөрийн ид үедээ тэрбээр трипл даблын машин болж байв. Хэдийгээр плэй оффын нэгдүгээр шатнаас нэг их хэтэрч байгаагүй боловч түүний замналыг хэрвээ гэмтээгүй бол гэдэг үгээр л тодорхойлно. Тэрбээр 18 жил тоглохдоо тамирчин хүн бэлтгэл сургуулилтийн ачаар яаж формоо барих, гэмтэл бэртлээс яаж эргэн ирэх гэдгийг хойч үедээ өвлүүлсэн гэж ойлгож болох юм.

 

 

Чийкс бол эдгээр тоглогчид дундаас хамгийн эргэлзээтэй сонголт байсан талаар yahoo sports бичиж байна. Тэрбээр хамгаалалтаараа лигт танигдсан холбон тоглогч байсан бөгөөд 1983 онд Филаделфи 76 багийн хамтаар аварга авч байв. Түүний хувьд ердөө 4 удаа бүх одод тоглогч болж, бүх НБА-ын багт орж байгаагүй тоглогч юм.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
zalaad bai:
bitii hudlaa medeelel oruulaad baigaarai Allen, Kidd And Nash Headline 2018 Basketball Hall Of Fame Class--ingej baihad, haanaas copy paste hiideg durak ve tanaih?/
2018-04-01