Авто замын 2018 оны бүтээн байгуулалтын ажлыг танилцуулна
2018-04-02

МУИС-д

09.00 цагт Олон улсын Web of Science-өгөгдлийн санд бүртгэлтэй JCR индекстэй мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлэх Монгол эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний бүтээлийн тоо, чанарыг нэмэгдүүлэх улмаар олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний судлаачдыг бэлтгэх, чадавхижуулах гэрээг үзэглэнэ. Утас  99002019

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд

10.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн түүхнээ үе үеийн дарга, гишүүдээр ажиллаж байсан хуульчдын /Шүүхийн мэргэшлийн хороо, Шүүхийн ёс зүйн хороо/ "Хүндэтгэлийн уулзалт" болно.  Утас 91912312 99122141 98980404

 

“Ялалтын талбай”-д

10:00-14:00 цагт Жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулдаг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2018” нээлтийн ажиллагаа болно. Холбоо барих: 99815918

 

MN-Мэдээллийн төвд


11.00 “Mongolia Mining 2018” олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн талаарх мэдээллийг сонирхоорой. Найм дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг арга хэмжээ энэ сарын сарын 4-6-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд болно.

 

Хангарьд ордны 14 давхарт А зааланд

11:00 цагт. Нийслэлийн Авто замын газраас 2018 оны авто замын бүтээн байгуулалтын ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Утас : 325044

 

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагаас Иргэний нийгмийн төлөөлөл, ТББ-ууд, иргэдийн нэгдэл болох "Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн"-өөс МУ-ын ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт УИХ-ыг тарааж түр ЗГ байгуулах үндэслэлийг танилцуулах уриалга, шаардлага хүргүүлэх талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

Shuud.mn
Сонин хачин