Гэрийн үйлчлэгчээ хөнөөсөн хос дүүжлүүлэх ялаар шийтгүүлжээ
2018-04-02

Кувейт улсад ажиллаж, амьдарч байсан Филиппинийн иргэн Жоанна Демафелис  гэх 29 настай бүсгүй энэ оны эхээр бусдын гарт амиа алдсан байдалтай олджээ. Тэрээр Куветэд нэгэн хосын гэрт гэрийн үйлчлэгчээр ажиллаж байсан юм.

 

 

Түүний цогцсыг өчигдөр эх оронд нь авчирч, гэр бүлд нь хүлээлгэн өгчээ.

 

Цагдаагийнхан бүсгүйн цогцсыг хосын хөргөгчнөөс олсон нь олныг цочирдуулсан юм. Уг асуудлаас болж Кувейт болон Филиппинийн харилцаа муудахад хүрч, Манилагийн эрх баригчид иргэнийг нь онц хэрцгийгээр хөнөөсөн этгээдүүдэд ялын дээд хэмжээг оноохыг шаарджээ.

 

 

Тэгвэл Кувейтийн шүүх Филиппинийн иргэнийг хөнөөсөн Ливан эр болон Сири эмэгтэйд ялын дээд хэмжээ буюу дүүжилж хороох ялаар шийтгэсэн байна. Хосыг өнгөрсөн хоёрдугаар сард Сирийн нийслэл Дамаск хотноо олон улсын интерполын тусламжтай баривчилсан билээ.

 

Сирийн тал Ливаны иргэнийг Кувейтийн талд шилжүүлж, харин эхнэрийг нь Дамаскийн шоронд үлдээсэн гэнэ.

 

Эмэгтэйг удахгүй Кувейтийн талд шилжүүлэн өгөх бөгөөд хос шүүхийн шийдвэртэй санал нэгдэхгүй буйгаа илэрхийлэн, давж заалдахаа мэдэгджээ.  Кувейтэд 252 мянган филиппинээс ирсэн ажилчид ажиллаж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Hmm:
Aygui bol nohortei ni ywaldaj bgaad ehnert ni aluulaa biz. Darwaisa. Yumnuud.
2018-04-02