Хятадын анхны станц өнөөдөр дэлхийд унана
2018-04-02

БНХАУ-ын анхны сансрын станц болох “Тиангун 1” өнөөдөр эх дэлхийд унах гэж буй талаар албаны эх сурвалжийн мэдээллээс иш татан “Синьхуа” агентлаг мэдээллээ. 8.5 тонн жинтэй уг станцын ихэнх хэсэгт шатсан бөгөөд Хятадын эрдэмтдийн мэдээлснээр “Тиангун 1” өдгөө Узбекстаны дээгүүр өнгөрч байна” гэж уламжлав.

 

 

Станц хаана унах нь тодорхойгүй байна.

 

“Станцын ихэнх хэсэг агаар мандалд орж ирэхдээ шатсан учир унах үедээ бага хэмжээний хаягдал газарт унах болно. Тиймээс дэлхийн аль бүсэд унасан ч тийм их хэмжээний хохирол учруулахгүй” хэмээн албаныхан уламжлав.

 

Хятадын тал 2011 онд дэлхийн тойрог замд оруулсан “Тэнгэрийн орон” хэмээх энэхүү станц нь тус улсын өөрсдийн бүтээсэн анхны сансрын лаборатори юм.

 

10,3 метрийн урттай станцын даалгавар өнгөрсөн онд дууссан бөгөөд 2016 оны гуравдугаар сард холбоо тасарчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин