Төөрсөн хүүхдүүдийг эцэг, эхэд нь хүлээлгэн өгчээ
2018-04-02

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Дахин тэвчихгүй” тайван жагсаал гуравдугаар сарын 31-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулсан. Жагсаалын үеэр дөрвөн хүүхэд эцэг эхээсээ төөрсөн байжээ.

 

Энэхүү жагсаалын үеэр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас жагсаалд оролцогчдын хүүхдийг түр хамгаалан байрлуулах нэг цэгийн үйлчилгээг Соёлын төв өргөөнд байгуулж, төөрсөн хүүхдүүдийг бүртгэн эцэг, эх асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өгсөн байна.

 

Жагсаалын үеэр төөрсөн дөрвөн хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин