Хятадын “Тиангун 1” станц Номхон далайд унажээ
2018-04-02

БНХАУ-ын анхны сансрын станц болох “Тиангун 1” өнөөдөр үүрээр агаар мандалд орж ирсэн талаар албаныхан мэдээлсэн билээ.

 

 

Тэгвэл “Тиангун 1” станц орон нутгийн цагаар 8.15 цагийн орчимд Номхон далайн өмнөд хэсэгт орших Таити аралд унасан талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв.

 

Станцын ихэнх хэсэг агаар мандалд орж ирэхдээ шатсан бөгөөд бага зэргийг хэлтэрхийнүүд далайн усанд унасан гэнэ.

 

 

Хятадын тал 2011 онд дэлхийн тойрог замд оруулсан “Тэнгэрийн орон” хэмээх энэхүү станц нь тус улсын өөрсдийн бүтээсэн анхны сансрын лаборатори юм. 10,3 метрийн урттай станцын даалгавар өнгөрсөн онд дууссан бөгөөд 2016 оны гуравдугаар сард холбоо тасарчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ЦД:
ТАХИТИ биш ТАИТИ гэж бичдэг юм
2018-04-02