“Камержуулалт” 60 сая төгрөгийн шагналтай уралдааныг зарлав
2018-04-02
Гэрэл зургийг MPA.mn

                            

Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн цагдаагийн газраас хамтран нийслэл хотод үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах ажлын хүрээнд орон сууцны орц, гадна орчин, гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн талбай зэрэг газруудыг камержуулж  иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 60 сая төгрөгийн шагналын сантай “Камержуулалт” болзолт уралдааныг өнгөрөгч 2017 онд зохион байгуулсан. Энэхүү уралдааныг хоёр дахь жилдээ энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хоёр сарын хугацаатай зарлажээ.

 

 

Өнгөрсөн онд зохион байгуулсан “Камержуулалт” болзолт уралдаанд нийслэлийн 152 хороо, 270 гаруй сууц өмчлөгчдийн холбоо, хөршийн хяналтын бүлэг, иргэд идэвхтэй оролцож гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг эмзэг цэгүүдэд 534.0 сая төгрөгийн 2211 камер шинээр суурилуулжээ.

 

 

Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзэх боломжтой.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин