АТГ: Ч.Сайханбилэгт прокурорын дуудах хуудас хүргүүлсэн
2018-04-02

АТГ-аас Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" -ын Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг дөрөвдүгээр сарын нэгний өдөр сэжигтнээр баривчиллаа. Тэднийг Оюутолгойн гэрээ болон эрхзүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэрээр бусдад давуу байдалд олгосон байж болзошгүй гэх хэрэгт шалгаж буй юм. Одоогоор тэднийг сэжигтнээр татсан бөгөөд цаашид яллагдагчаар татах шаардлагатай хэмээн үзэж буй аж. Тиймээс АТГ-аас яллагдагчаар татан шалгах саналаа нийслэлийн прокурорт хүргүүлжээ. Мөн яллагдагчаар цагдан хорих хүсэлтийг шүүхэд хүргүүлэх юм байна.

 

 

Харин Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гадаадад буй аж. Түүнд прокурорын байгууллагаас дуудах хуудас хүргүүлсэн байна. Эх орондоо ирэхэд нь Оюутолгойн гэрээтэй холбогдуулан хуулийн байгууллага байцаалт авах юм байна.

 

Үүнээс гадна өчигдөр Эрдэнэт үйлдвэрээр баталгаа гаргуулан, Жаст компани Стандарт банкнаас их хэмжээний зээл авсан гэх асуудалтай холбогдуулан тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг сэжигтнээр баривчлан, мөрдөн шалгаж байгаа мэдээллийг АТГ-аас өглөө.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Алтанхуяг, Фортуна Баятбаяр нарыг Хөгжлийн банкны хэргээр яллаач ээ.
2018-04-03
Н.Энхбаяр гуайг юу болголоо. Нэх том авлига гээд яриад байснаа сүүлд нь нэг газрыг нь булааж аваад л эрүүл мэндээр нь хохироогоод дууссан. Одоо тэр хүнд өс хонзон л үлдсэн байх даа. Хэрвээ тийм л байсан юм бол анх гэрээ байгуулсан бүх хүмүүсийг шалгах хэрэгтэй биш үү. Бид ингэж алалцах хэнд хэрэгтэй байнаа. Эд чинь эх орны бэлтгэгдсэн хөвгүүд ш дээ.
2018-04-03
Xyadaj bnda
2018-04-02
uyn bolzoshgui ve.novsh gej
2018-04-02
ардлал бол луйварчидын даварч толгой хоргоддог газар биш шорон руугаа зайлцгаа
2018-04-02
Зочин:
Сайханбилэг үйлийн үрээ тэврээд баярцогтиинхоо араас марш. Юун дүүгээ сахих вэ.зугтааж яваа нь тэр. Өөдгүй гульжиганасан хог.
2018-04-02
Ардчилалд аюул учирлаа.
2018-04-02
зочин:
Ганзориг Сугар Алтан нар яагаад чимэ алдраад байна
2018-04-02
зочин:
Амарбат чинь ГОК дунд гарын том сулжээ булжглэлийн толоолол ГОК ын томор замын дарга худ нь оорийн булэглэлээрээ их будилаантай хун учигны узуур барьжээ
2018-04-02
!!!:
Saihanbilegees am asuuh zag bolsoon !! Mash muu geree hiisen shuu Dubaid !!!!
2018-04-02
Tom geree hiij 100 jil ard tumeniig tejeeh geree hiiseniih ni toloo shorond hiij bgaa yum uu. Mongol gej hogiin oron yum daa
2018-04-02
Иргэн:
Баярцогт,Сайханбилэг 2 УИХ гишүүн болоогүй үедээ яахаараа дандаа гадаадад байж байдаг байна.
2018-04-02
Женког шалгаач төмөр замаар
2018-04-02
элбэгдорж зугтах вий.
2018-04-02
МИЙГАА:
МАШ ЗӨВ
2018-04-02