Малала Юсуфзай: Талибанчууд намайг эх орноос минь хөөж чадахгүй
2018-04-02

Нобелийн хамгийн залуу шагналтан, Хүний эрхийн төлөө тэмцэгч Малала Юсуфзай охин өнгөрсөн долоо хоногт төрөлх эх орон Пакистанд очсон билээ. Тэрбээр Пакистанд очсон сэтгэгдлийнхээ талаар орон нутгийн хэвлэлийнхэнд ярьжээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Өнгөрсөн 2012 онд та Пакистаныг хүндхэн байдалтай орхин гарсан. Тэрхүү аймшигт үйл явдлаас хойш та гэртээ ирээгүй. Пакистанд ирэх сайхан байна уу?

 

-Пакистан бол миний эх орон. Энэ үнэнтэй хэн ч маргаж чадахгүй.  Би өнгөрсөн хугацаанд би хэзээ ч эх орноо мартаж байгаагүй. Үргэлж л эх орондоо ирж хүүхэд насаа өнгөрүүлсэн тэрхүү байшин, гудамж, сургуульдаа очихыг мөрөөддөг байсан. Гэхдээ энэхүү зүүд мэт мөрөөдөл өнөөдөр биеллээ.

 

-Та хамгаалалт дор Пакистанд ирсэн. Таныг эх орондоо ирсний дараа “Малала нутагтаа очихоор боллоо” хэмээн хэвлэлийнхэн мэдээлж байсан?

 

-Одоохондоо надад бусад шиг алхаад Пакистанд ирэх боломж бага байна. Гэхдээ би тун удахгүй хүссэн үедээ Пакистанд ирэх болно. Гэр бүл болон зарим хүмүүс намайг  энэ удаад тун болгоомжтойгоор нутагтаа очих хэрэгтэй хэмээн зөвлөсөн. Уг зөвлөгөөний дагуу би Пакистанд чимээгүй ирлээ. 

 

 

-Алан хядах “Талибан” бүлэглэлийнхэн өнгөрсөн 2012 онд таныг сургуульдаа явж байхад буудсан. Та азаар л амьд үлдсэн. Таныг Пакистанд ирсэн гэдгийг сонсоод тэд ч баярлахгүй байх?

 

-Мэдээж хэрэг. Тэд намайг буудаж, гэмтээсэн. Тэд намайг буудаж болно. Харин мөрөөдлийг минь буудаж чадахгүй. Пакистан бол миний эх орон. Харин тэднийх биш. Би эх орноо хайрладаг. Харин тэд хайрладаггүй.


-Пакистаны эрх баригчид таныг эх орондоо ирсэнд баяртай байгаа?

 

-Тиймээ. Би эртнээс л эх орондоо очихыг хүсч байсан. Харин энэхүү хүсэлтийг минь Пакистаны Засгийн газар болон Батлан хамгаалах яам найрсагаар хүлээн авсан.

 

-Та одоо дэлхийн хамгийн нэр хүндтэй Оксфордын их сургуулийн Улстөр, гүн ухаан болон Эдийн засгийн чиглэлээр суралцаж байгаа. Сургуулиа төгсөөд хэрхэх вэ?

 

-Би эх орондоо дэндүү хайртай. Би хоёр жилийн дараа их сургуулиа төгсөх болно. Сургуулиа төгсөөд эх орондоо суурьших болно. Би эх орондоо байх хугацаандаа эмэгтэйчүүдийн боловсролын төлөөх тэмцлээ үргэлжлүүлэх болно. Миний тэмцлийн дуу хоолой Пакистанаас дэлхий даяар түгнэ гэдэгт итгэлтэй байна.

 

 

-Таныг ирээдүйн Пакистаны Ерөнхий сайд болох хүсэлтэй гэж сонссон?

 

-Тиймээ энэ үнэн. Би энэхүү тушаалд очсноор өөрийнхөө дуу хоолойны тэмцлээ бодит болгох боломжтой.

 

-Таны мөрөөдлийг эцэг тань зөвшөөрч байгаа юу?

 

-Аав минь зөвхөн миний эцэг бус миний зөвлөх, найз, хамтрагч, туслах. Миний мөрөөдөл аавын минь мөрөөдөл гэсэн үг. Би ийм л агуу эцэгтэй учир ямар ч айдасгүйгээр мөрөөдлөө биелүүлж чадаж байгаа. Талибанчууд намайг эх орноос минь хөөж чадахгүй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Malala:
Yamar mundag zorigtoi shudarga ex oronch temtsegch bysgyi ve Tyyniig Pakistanii eronxii said boloxod Pakistanii ard tymen demjine gedegt naidaj baina
2018-04-02