Таны хүүхэд ямар үнэтэй гар утас барьдаг вэ
2018-04-02

 

Гэрэл зургийг MPA.mn


 

Чингэлтэй дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрөгч бямба гарагт 11 настай, Т гэгч хүүгийн гар утсыг үл таних залуу “утсаар чинь яриад өгье” гэж залилан авч явсан хэрэг гарчээ. Хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Хүү багагүй үнэтэй гар утас хэрэглэдэг байжээ.

 

Таны хүүхэд ямар үнэтэй утас барьдаг вэ. Үнэтэй, ухаалаг утас уу эсвэл аюулгүй байгаагаа аав, ээждээ илтгэх үүрэгтэй хямд үнэтэй, хэн нэгний анхаарлыг татаж, шуналыг соронздохооргүй энгийн товчлууртай утас хэрэглэдэг үү.

 

Хүүхдэд үнэтэй ухаалаг гар утас хэрэглүүлэх нь түүний сурч боловсрох цаг хугацаанаас хумслаад зогсохгүй, түүнийг аливаа таагүй нөхцөл байдал, гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болгох эрсдэлтэй. Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ гар утасны хэрэглээг зохих түвшинд хянаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.  

Shuud.mn
Сонин хачин
Setgegdel bdaggvi ee.Bid nerelhvv deer ni ner turd durtai bolohooroo hvvhdedee vnetei utas bariulah sonirholtoi.Enenii orond il zadgai jorlongoosoo saltsgaaya.Baasan deer suusan yalaanuud hoshuu aman deer suuj hoollood l..
2018-04-03