Виктор Ющенко: ПУТИН юунаас айдгийг би мэднэ
2018-04-03

Украин улсын “Бидний Украин” намын дарга өнгөрсөн 2004 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, улмаар 2005 онд Украины Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. Гэхдээ тэрбээр Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөж байхдаа үл мэдэгдэх химийн хортой бодисоор хордсон юм. Уг үйл явдлын улмаас түүний нүүрний арьс харлаж, арьс нь барзайсан билээ.

 

Эрүүл мэндийн шинжилгээгээр тэрбээр диоксинд гэх химийн бодисонд хордсон болохыг тогтоожээ. Түүний цусан дахь диоксины хэмжээ эрүүл хүнийхээс 6000 дахин их гарсан байна. 14 жилийн тэртээ Виктор Ющенко диоксинд хордож, хлорын гэх хэзээ ч эдгэшгүй өвчин тусчээ.

 

Тэгвэл уг асуудлаар Виктор Ющенко Британийн “ВВС” агентлагт ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-2004 он руу эргэн буцвал?

 

-Би тэр өдрийг өчигдөр мэт санаж байна. Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр би зарим нэг өндөр албан тушаалтнуудтай оройн зоог барьсан юм. Энэ үеэр би хордсон. Уг уулзалтын дараа гэртээ очиход эхнэр минь миний хацарт үнсээд “Хонгор минь миний урууланд метал амтагдаж байна” гэж хэлсэн. Би ч тэр үед эхнэрийнхээ үгэнд тийм ч ач холбогдол өгөөгүй. Харин маргааш өдөр нь миний нүүр харлаж эхэлсэн. Би нэн яаралтай эмчээ дуудсан. Шинжилгээгээр би хордсон гэдгээ мэдсэн.

 

-Хоолонд хор байсан гэсэн үг үү?

 

-Товчхондоо, тийм. Би тийм ч их зүйл идээгүй мөртлөө хордсон байсан. Дарс их уусан.

 

-Гэнэт л биед тань өөрчлөлтүүд илэрч эхэлсэн үү?

 

-Тийм ээ. Би хэдхэн өдрийн дотор л олон насаар хөгширсөн. Хүмүүс намайг танихгүй байсан. Би толинд харахаас хүртэл айдаг болсон.

 

-Таныг хордуулсан тэрхүү нууц зүйл диоксин гэдгийг хэрхэн мэдэв?

 

-Шат дараатай эрүүл мэндийн үзлэг хийлгэж, улмаар мэргэжлийн эмч нарын шийдвэрээр диоксинд хордсон болохыг тогтоосон. Би дараа өдөр нь Австри явж, дахин шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээгээр мөн л диоксинд хордсон болохыг тогтоосон. Эхэндээ нүүр хэсгийн арьс харалж, өөрчлөгдсөн. Харин удалгүй хүзүү болон биеийн хэсэг минь мөн өөрчлөгдөж эхэлсэн. Би сэтгэл санаагаар их унасан.

 

 

-Та энэхүү дуулианы дараа Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан?

 

-Би итгэл төгс ялалт байгуулсан. Би ялалт байгуулсандаа баярлаж байсан ч эрүүл мэнддээ маш их санаа зовж байсан. Үнэхээр хэцүү байлаа. Тангараг өргөх үед миний гадаад төрхийг харсан олон хүн цочирдож байхыг харах амаргүй байсан. Би тэр үеийг бодохоор л хямардаг. Надаас илүүтэй эхнэр минь их шаналсан.

 

-Таныг яагаад хордуулав?

 

-Би Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Украиныг Европтой илүү ойр дотно байх ёстой” хэмээн олонтоо мэдэгдсэн. “Украин хөгжихийн тулд ОХУ бус Европтой илүү ойр байх учиртай”. Би ийнхүү мэдэгдснийхээ дараа хордсон. Москва намайг алах оролдлого хийсэн.

 

 

-ОХУ-ын экс тагнуулч Сергей Скрипал болон түүний охин Юлия өнгөрсөн сарын эхээр Британийн Сэлисбури хотноо химийн хортой бодисонд хордсон байдалтай олдсон. Энэ талаар?

 

-Энэ бол зохион байгуулалттай хэрэг. Би ОХУ-ын дайралтад өртсөн. Европын орнууд ч мөн ОХУ-ын дайралтад өртөж байна. Британийн Засгийн газар буруутанг нэн даруй олж, хариу арга хэмжээ авсанд баяртай байна. Мөн олон улс Британийн үйл хэргийг үргэлжлүүлж буйд баяртай байна.

 

-Тагнуулчийн асуудлаас бол олон орон ОХУ-ын дипломатчдыг албадан гаргасан.

 

-Дипломатчдыг албадан гаргах нь хангалттай биш. Илүү чухал салбаруудад нь цохилт өгөх хэрэгтэй. Путин юунаас айдаг болохыг би мэднэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Aimshigiin bishee.aihtar uhaantai sain udirdagch! Delhii deer mash tsuuhun tursun leader uudiin neg.
2018-09-12
!!!:
КГБ өөрийн маш том химийн нууц лабораторитой, хүнийг хордуулж авах бол тун амархан!! ФСБ нь КГБ-ийн шууд үргэлжлэл шүү дээ!! Путины дургүйг хүргэсэн хэнийг ч хаана ч устгаж чадна!!
2018-04-04
мундаг
2018-04-03
чи л өөрөө аймшгийн хүүр
2018-04-03
Ene Putin chin harin aimshigiin amitan yum bishuu.....
2018-04-03
Zochin:
Aimshigiin bishee.aihtar uhaantai sain udirdagch! Delhii deer mash tsuuhun tursun leader uudiin neg.
uneng helsen bna
2018-04-03
зочин:
Суудлын солио туссан бас нэг эргүү.
2018-04-03
Хохь чинэ ээ.
2018-04-03
Kkk:
Muu golog,buunii noxoi
2018-04-03