Цаазын ялыг сэргээх боломжгүй ТАВАН үндэслэл
2018-04-03

Ерөнхийлөгч Х.Баттулга цаазаар авах ялыг сэргээхээр өнгөрсөн оны 11 дүгээр сард ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид хандсан. Төрийн тэргүүний энэ саналыг өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж судлан, санал дүгнэлтээ гаргажээ. Ажлын хэсгийн дүгнэлтийг Хуульзүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр танилцуулав. Ажлын хэсэг хэд хэдэн үндэслэлээр Монгол Улс цаазын ялыг сэргээх боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргажээ.

 

 

Ажлын хэсгийн таван ДҮГНЭЛТ

 

1.Монгол Улс дангаараа цаазын ялын тухай Иргэний болон улс төрийн тухай олон улсын фактын II нэмэлт протоколоос гарах, цуцлах, хүчингүй болгох, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээсээ татгалзах, зогсоох хуульзүйн боломжгүй.

 

2.Манай улс Үндсэн хуулиндаа цаазаар авах ялыг хууль тогтоомжоор зохицуулж болно гэсэн заалттай. Мөн олон улсын гэрээ болон дотоодын хууль хоорондоо зөрчилдсөн тохиолдолд олон улсын гэрээг баримтална гэсэн Үндсэн хуулийн зохицуулалтай. Тэр утгаараа олон улсын гэрээ үндэсний хууль тогтоомжоос давж үйлчлэх ёстой.

 

3.Цаазаар авах ялыг сэргээх нь Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээсээ няцсан, хүний эрхийг хамгаалах чиглэлээр гаргасан дэвшлээс ухарсан алхам болох бөгөөд олон улс дахь нэр хүндэд муугаар нөлөөлж, Монгол Улсын дотоод болон гадаад бодлого тогтворгүй гэх ойлголтыг баталгаажуулж, НҮБ болон Европын холбоо зэрэг байгууллагаас манай улсын эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд хориг арга хэмжээ авах сөрөг үр дагавартай.

 

4. Монгол Улс хүний эрхийн зөвлөлийн гишүүний 2016-2018 оны сонгуульд амжилттай оролцсон. 2015 оны 12 дугаар сард болсон сонгуульд НҮБ-ын гишүүн 174 орон Монгол Улсын төлөө саналаа өгч, энэ нэр хүндтэй хариуцлагыг хүлээж авсан. Монгол Улс-НҮБ-Олон улсын байгууллагын хүрээнд сонгуульт үүрэг гүйцэтгэх бодлого чиглэлд сөргөөр нөлөөлж, энэ байгууллагуудаас анхааруулах шахалт ихээр ирж, хүний эрхийн гэрээний хэрэгжилтэд манай улсын үнэлгээ буурна.

 

5. Эрүүгийн хуулийн 5.1-д эрүүгийн хариуцлагын гол зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж ялын зорилгыг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл ялын үндсэн зорилго бол урьдчилан сэргийлэх, цээрлүүлэх, хүмүүжүүлэх юм. Харин цаазлах бол ялын зорилгыг хангаж чадахгүй байна.

 

Манай улсын хамгийн чанга ялтай таван гэмт хэргийн нэг нь бага насны хүүхдийг хүчирхийлэх, амь насыг нь хөнөөх хэрэг. Энэ хэрэгт бүх насаар нь хорих хүртэл ял оноодог. Өнгөрсөн хугацаанд бүх насаараа хорих ял эдлээд, амьд гарч ирсэн хүн байдаггүй аж. Нэг үгээр хэлбэл бага насны хүүхдийн эрүүл мэнд, амь насанд халдсан этгээдийг амьдын тамд “унагаж”, байж болох хамгийн хатуу цээрлэлийг оноодог гэдгийг хуульзүйн салбарын дэд сайд хэлж байна.

 

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга энэ ялыг илүү чангалж, шууд цаазлах саналаа өдгөө хуулийн төсөл болгон боловсруулж, иргэдийн саналыг авч эхлээд байна.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
zaluu:
ene erunhiilugch gej usan tolgoi eniigee medkuu sergeene gej davhiad baisan eumuu
2018-04-04
Alivaa hund hergiig ergen suhuh, uur holbogdogch garch irseneer hergiig dahin sergeeh, heseg buleg humuusiin zoriud sanaataigaar uildsen gutgelgiin zolios bolj helmegdeh zereg mash oloh tohioldold tsaaziin yal avagdsanaar hergiig dahih suhuh yamar ch bolomjgui boldog.
2018-04-04
Зочин:
Ийм малыг сонгосон хүмүүс бас л мал байхдаа
2018-04-03
Kkk:
Buu tenegt!! Uls ooroo l medne!!! USA boldog Mongol bolohgui gesen NUBiin zaalt bn gej baihgui!!!!
2018-04-03
Америк Сингапур Япон тэгвэл хамгын адгийн эдийн засгаа хаалгаад боолгочихсон улс юм байна даа
2018-04-03
Golduu Islam-n shashintai oronuud bdag. Jishee ni Iran Saudiin Arabia g.m. Bas Afrikin oronuud
2018-04-03
ЦААЗ МОНГОЛД ХЭРЭГГҮЙ ГЭМТ ХЭРЭГТЭН Ч ГЭСЭН МОНГОЛ ХҮН МОНГОЛ ХҮНИЙ АМЬ ҮНЭТЭЙ ТҮҮНИЙ ОРОНД НАСААР НЬ ХОРЬСОН НЬ ДЭЭР
2018-04-03
бие биенээ алж байхад сайхан шалтаг олж дээ.
2018-04-03
Зочин:
Битгий худла цэцрхээд бай! Хууль зүйн дэд сайд гэхээрбүгдийг мэддэг гэж битгий солиор! Дэлхий дээр өчнөөн улс цаазын ялтай байхад тэд бүгрээрээ олон улсын хууль зөрчиж байгаа хэрэг үү? Олон улсад бүртгээгдсэн бол тэргээс гарч болохгүй гэж хэнихэлээв?
2018-04-03
Golduu Islam-n shashintai oronuud bdag. Jishee ni Iran Saudiin Arabia g.m. Bas Afrikin oronuud
dsr:
nuguu tusgaar togtnoson uls busdiin dip. hariltsaa nereer irgedee doromjlood bj yavch bolohgui, manaid hohiroosnii erh hamgaalj ,hohirsnii hohi gedeg huuli uilchileh yosgui buzar uildliig tsaalan tseverleh yostoi! mun 14 nastai nylh huuhdiig huchindej bolno gesen huulia ch bolih yostoi shuu!!
2018-04-03
Зочин:
Цаазын ялыг сэргээ. Үндсэн хуулинд байгаа нэг заалтыг, тухайн үндсэн хуулийн өөр нэг заалтаар хүчингүй гэж тайлбарлаж болох уу. Эрхэм хуульчид аа
2018-04-03
Batkhuu:
Aluurchin
2018-04-03
hmm:
Olon ulsiin hariltsaa, geree conventiontss diplamot yost gadaad bodlogo gej yu ch medehgui neg ger horoolliin naimaachin eronhiilogch bolvol iim l yum bolno doo. Mongol ulsiin batlan hamgaalah bol ene heden haltaisan tserguud huuchirsan buu zevseg bish, olon ulstai togtooson diplomat hariltsaa yum shuu dee.
2018-04-03
Шоронгоос нэмэж өөр хэрэг авч худлаа хэрэг үүрдэг замыг хаах хэрэгтэй.
2018-04-03
Dotoodiin hiili togtoomj nuhtsul bdaltai zurchilduj bga yamarch olon ulsiin geree kombentsoos garah erhtei garj bldggui geree konvents gj bdggui yim
2018-04-03
Ard:
Сэргээх хэрэгтэй.нийгэм ямар байгааг харж өайгаа биздээ.хуулиа чангатга.
2018-04-03