Шүүх байгууллагын хууль бус ажиллагааны талаар мэдээлнэ
2018-04-03

Баянзүрх дүүрийн 55 дугаар тусгай сургуульд

08.00 цагт “Тусгай хэрэгцээт боловсролтой танилцах нэг өдрийн арга хэмжээ” болно.


100 айлын уулзвар дээр

09.30 цагт Сүхбаатар дүүргийн цагдаагийн албанаас автозамын түгжрэлийг арилгах арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ. Утас: 93216886.

НЗДТГ-т

10.00 цагт Нийслэлийн Засаг дарга С.Батболд дүүргүүдийн тохижилт үйлчилгээний газруудын удирдлагуудтай уулзана.


Хууль зүйн үндэсний хүрээлэнд

10.00 цагт НИТХ дахь АН-ын бүлгээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.


ЦССҮТ-д

10.00 цагт "Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр" арга хэмжээ болно.

 

Хангарди ордонд

10.30 цагт  Нийслэлийн Засаг дарга С.Батболд нийслэлийн 152 хорооны дарга нартай уулзана.

 

ШУТИС-ийн Номын санд

11.00 цагт БСШУСЯ, Их дээд сургуулиудын консорциум, Сингапурын ТЕМАСЕК сан багшийн хөгжлийг дэмжих чиглэлд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурна.

Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд

11.00 цагт "Араншин" нөхөрсөг шог зургийн үзэсгэлэнгийн уран бүтээлчид мэдээлэл хийнэ.


“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.30 цагт Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Дээд боловсролын тогтолцоо-Тогтвортой хөгжил” сэдвээр мэдээлэл хийнэ.

 

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.30 цагт Хуульчид шүүхийн байгууллагын хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

“Holiday Inn” зочид буудалд

12.00 цагт Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс “Гурван тулгуурт хөгжлийн бодлого ба бүтээн байгуулалт” хэлэлцүүлэг зохион байгуулна.


Хэвлэлийн хүрээлэнд

15.00 цагт “Жендерийн мэдрэмжтэй сэтгүүл зүйд миний оролцоо” шилдэг бүтээлийн уралдааны зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

Shuud.mn
Сонин хачин